AEROSMITH хамтлагын бөмбөрчин ном бичжээ. - 6 July 2010 - Рок хөгжмийг дүлийрсэн ч мартахгүй
Ням, 2016-12-04, 0:48 AM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 7сар » 6 » AEROSMITH хамтлагын бөмбөрчин ном бичжээ.
10:33 AM
AEROSMITH хамтлагын бөмбөрчин ном бичжээ.

За Joey маань ном бичсэн байна.


Aerosmith хамтлагын бөмбөрчин Joey Kramer архинд донтож сэтгэл санаагаар унасан хүмүүст туслахад зориулж ном бичжээ. Түүний Associated Press агентлагын сурвалжлагчид өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүлээн авч үзэцгээе.
Aerosmith хамтлагын бөмбөрчин Joey Kramer өөрийн "Hit Hard: A Story of Hitting Rock Bottom at the Top" буюу "Рок замналаар доороос дээшлэх нь ” номондоо муу зуршил, согтууруулах ундаанд донтох донтолт, сэтгэлийн түгшүүр, зогсонги байдал гээд л эдгээр зүйлүүдтэй хэрхэн өдөр тутмынхаа амьдралд зэрэгцэн амьдрах тухай өөрийнхөө амьдралын туршлага дээрээ тулгуурлан бичжээ. Мөн тэрээр хэлэхдээ түүний номонд өөрийнхөө аав болон Aerosmith хамтлагын дуучин Steven Tyler нартай харьцах харьцаанд гарч байсан хүндрэл асуудал болон сайн сайхан талыг дурьдсан гэж хэлжээ.
Joey Kramer, Aerosmith хамтлагийн бөмбөрчин::
"Энэ бол миний амьдралын бүх цаг хугацааг хамарсан аялал байх болно. Муу зуршил, согтууруулах ундаанд донтох донтолт, сэтгэлийн түгшүүр, зогсонги байдал гээд л эдгээр зүйлүүдтэй хэрхэн өдөр тутмынхаа амьдралд зэрэгцэн амьдрах тухай би хүмүүсийг мэдээсэй гэж хүсч байна.”
Бөмбөрчин Kramer уг номоо нилээд хэдэн жилийн турш бичсэн бөгөөд тэрээр байдаг л нэг ном бичихийг хүсээгүй гэж ярьжээ.
Joey Kramer, Aerosmith хамтлагийн бөмбөрчин::"Би хүн болгоны л бичдэг нэг тийм төрлийн ном бичихийг хүсээгүй. Тийм ном бол гадуур дүүрэн л байна. Миний хувьд би галзуу гэмээр хэв маягтай амьдралыг амьдарч өнгөрөөсөн. Тэр бүх самууралаас гарч эрүүл байхыг, өөрийгөө аварч үлдэхийг хүссэн. Яг л тэр бүх зүйлээ би энэ номондоо бичсэн. 
Түүнчлэн түүний хамтлагын гишүүн 2010 онд өөрийн номоо гаргахаар төлөвлөөд байгаа Steven Tyler ч түүнд бас номоо бичихэд нь тусалсан гэж хэлжээ.
Joey Kramer, Aerosmith хамтлагийн бөмбөрчин::"Хүн болгонд л надад сайхан хандаж надад туслаж байсан. Гэр бүлийнхэн найзууд хамтлагийнхан маань намайг ном бичсэнд үнэхээр их баярлаж бахархаж байгаа. Харин миний зүгээс хэлэх зүйл бол миний ном та нарт амьдралын жинхэнэ үнэнийг хэлэх болно гэж хэлмээр байна.  ”
Харин тэрээр хорвоог орхисон энтертайнмент ертөнцийн амьд домог Майкл Жэйксоны тухай сэтгүүлчид ярихдаа:
Joey Kramer, Aerosmith хамтлагийн бөмбөрчин::"Юу гээч, би Майкл Жэйксоны үнэнч шүтэн бишрэгч нь. Би бүр анх бөмбөрийн бэлтгэлээ Майклын дуунууд дээр хийдэг байлаа. Майкл бол дахин давтагдашгүй авъяаслаг уран бүттээлч байсан. Тэр залуу дуулж бүжиглэж, хэн ч түүнтэй адил харагдаж, сонсогдож, мэдрэгдэж чадахгүй. Майклын Quincy Jones- той хамтарч гаргасан цомог нь поп хөгжмийн ертөнцийг жинхэнэ утгаар нь өөрчилж чадсан. Майкл бол цорын ганц давтагдашгүй дуучин байлаа.”
Aerosmith хамтлагынхан энэ оны 9-р сарын дунд үе хүртэл үргэлжлэх аялан тоглолтондоо ZZ Top-ын хамт гарсан бөгөөд 1975 онд гаргаж байсан "Toys in the Attic" буюу "Дээврийн хөндий дэх тоглоомууд” цомгийнхоо дууг тоглолтон дээрээ дуулж байгаа юм байна. Хамтлагийнхан аялан тоглолтоо дууссаныхаа дараа өөрсдийн шинэ уран бүтээлдээ шургуу орох болно гэж мэдэгджээ.
Category: Мэдээ Мэдээлэл | Views: 833 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  7сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Мэдээны архив