Бямба, 2024-04-20, 1:12 PM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 7сар » 2 » Black Metal урсгалын талаар товчхон
10:20 AM
Black Metal урсгалын талаар товчхон

http://userserve-ak.last.fm/serve/500/5869971/Burzum+Varg1993.jpg

За Black Metal урсгылын талаар хэд гурван юм чадах чинээгээ тайлбарлан танилцуулъя.Black Metal нь Heavy Metal-ын хамгийн ширүүн хүчтэй урсгалын нэг бөгөөд үүсэлийн хувьд Speed Metal,Thrash Metal,Hard Core Punk -ын дундаас салбарлан 1980-д оны дунд үед Европ даяар,1990 оны эхээр Скандинавийн улсуудад хүчтэй тархан дэлгэрэв.Анхны Black Metal  хэмээгдэх суурийг тавигчид нь 80-п оны Thrash Metal-ууд болох Venom,Bathory,Hellhammer,Celtic Frost ба 1990-д онд Норвегийн Mayhem,Burzum,Immortal,Dark Throne,Emperor,Satyricon,Enslaved,Thorns,IldJharn,Gorgoroth,Ulver,Carphatian Forest хамтлагууд Black Metal-ын одоогийн жинхэнэ үзэл санаа,имиж төрх,хөгжмийн дугаралт,дууны үгсийн утга учирын гарааг эхлүүлсэн гавьяатнууд билээ.

http://3.bp.blogspot.com/_BJs8mlnXmKQ/RpZsVWCNGeI/AAAAAAAABh8/5RuJhay9dfo/s320/imm.jpg

Black Metal дууны үндсэн агуулга бол Мисантропи (Хүн үзэн ядах үзэл) ба АнтиХрист үзлийг дэмжих.Ер нь Black Metal-уудын дунд Христийн сүм шатаах,аллага хийх үилдэлүүд их байлаа.Тэд Христийн шашинг үнэн голоосоо үзэн ядагчид бөгөөд тэдний мах цусанд орших Агуу Викингчүүдийн сүр жавхлантай дайчин хийморь байдагаас ч үүдэлтэй биз.Ёвроп даяар шүтэх алба мэт тархаасан Христийн шашин бол тэдний жигшил зэвүүцэл билээ.Тэдний эсэргүүцэл тэдний дуу хөгжим билэг тэмдэг стил имижээс тодорхой харагдана.

http://i58.photobucket.com/albums/g243/morbiddeath8/gorgoroth.jpg

Black Metal хөгжмийн дуугаралтын гол цөм нь Цахилгаан гитарын нүжигнэсэн өндөр тэмптэй чарлаан,маш хурдан бөгөөд хүчтэй дайчин хэмнэл,Соло гитарын шуурга мэт дуурагалт,дуучны хоолой нь Death Thrash зэрэг өвөрмөц хоолойнуудаас ялгарах нь хоолойны угийн шахалт ба архирах араатаных шиг л байдаг мөн бөмбөрийн хувьд давхар давхар хүчтэй хурдан хэмнэлт Blast Beat техник,мөн дууны утга санаанаас хамаарч төрөл бүрийн хөгжмийн зэмсгүүд тодорхой хэмжээтэй хольж тоглодог
Бараг бүх Black metal дууны шүлэгт зөвхөн Анти христ үзэл Атейзм,Анти-Атэйзм,Бөө мөргөлийн тухай давамгайлдаг байсан боловч орчин үеийн шинэ шинэ хамтлагуудын дундаас өвлийн улирал,байгаль,үлгэр домог туульс,гүн ухааны болон хийсвэр фантази , гэх мэт дууны утгын төрөл зүйл ихсэж байна.

http://sp8.fotolog.com/photo/24/38/4/crowmetal_black/1236015307469_f.jpg

Black metal -ууд тоглолт тэр болгон их хийгээд байдаггүй харин нэг тоглохдоо жинхэнэ бут авна.Mayhem Gorgoroth хамтлагууд тоглолтын тайз засалдаа Анти христ үзэл агуулсан бэлэг тэмдэг,Цус,Амьтаны толгой ,аллагын зэвсгүүд,Цовдлуулсан хүнийг анх удаа оруулж байсан.
Black metal хамтлагууд цэргийн буюу өндөр өсгийт түрийтэй гутал,савхин хувцас болон хар торон хувцаснууд,сумны хонгиот бүс,төмөр өргөсөн чимэглэлт төрөл бүрийн бугуйвч хамгаалалт,буруу харуулсан загалмай зүүх болон Пентаграмм дүрсээр хувцас хунараа чимэглэцгээдэг.Нүүрээ үхсэн хүний төрхөөр будах ба цагаан суурин дээр хар болон цусан улаан өнгөөр будна заримдаа жинхэнэ цус ч байх нь бий.
http://blog.podbop.org/archives/upload/2007/02/CradleOfFilth.jpg
Одоогоор Symphonic black metal,Folk and Viking black metal,Ambient black metal,Black doom,Blackened death metal,Industrial black metal,Blackened crust, энтэр гэх мэт олон урсгалууд одоо салбарлан бий болжээ.

www.Rockmon.bblog.mn

Category: Түүх | Views: 1598 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  7сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Мэдээны архив