Даяар монгол хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулга: Гаднаас ирсэн зочин эхнэрийг минь тэвэрч үнсэхийг би хэрхэвч зөвшөөрөхгүй - 10 June 2010 - Рок хөгжмийг дүлийрсэн ч мартахгүй
Ням, 2016-12-04, 7:13 PM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 6сар » 10 » Даяар монгол хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулга: Гаднаас ирсэн зочин эхнэрийг минь тэвэрч үнсэхийг би хэрхэвч зөвшөөрөхгүй
7:24 PM
Даяар монгол хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулга: Гаднаас ирсэн зочин эхнэрийг минь тэвэрч үнсэхийг би хэрхэвч зөвшөөрөхгүй
Даяар
 монгол хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулга: Гаднаас ирсэн зочин эхнэрийг 
минь тэвэрч үнсэхийг би хэрхэвч зөвшөөрөхгүй
Миний хувьдаа хүндэлдэг хүн байгаа юм. Сая нетээр явж байгаад энэ ярилцлагийг уншлаа. Надад ч биш ер нь олон хүний хүндэтгэлыг хүртсэн хүн гэж би бодож байна.
Эх оронч үзэл гэж ер нь яг юуг хэлээд байна вэ?
-Эх оронч үзэл гэж зангиа зүүж, худал хэлэхийг лав хэлдэггүй байх. Өвөг дээдэс маань биднийг эх орондоо эзэн нь байгаасай гэж бидний төлөө, эх орныхоо төлөө цусаа урсгасан. Түүнээс бидний өвөг дээдэс тариа тариад ч юм уу, байшин бариад суугаагүй. Үр хойчдоо аль болох их орон зай үлдээе гэж л тэмцэж ирсэн. Бид энэ эх орноо хайрлаж, хадгалах ёстой.

-Танай хөдөлгөөн Германы ч юм уу, Оросын нацистуудыг дуурайгаад байна уу?
-Дуурайх биш юм. Нацист үзлийн хувьд би өөрөө хувь хүнийхээ хувьд нацист үзэлтэй. Дээрээс нь манай хөдөлгөөний зуу гаруй залуус нацист үзэлтэй. Нацизм гэдгийг би үндсэрхэг үзэл гэж ойлгодог. Тэгэхээр монгол үндэстэнг яаж хөгжүүлэх вэ, монгол үндэстэнг яаж авч үлдэх вэ гэдэг бол нацизм л юм. Түүнээс биш фашист үзэл биш шүү дээ.

-Гэхдээ хаа ч гэсэн нацист үзэлтэй бүлэглэлүүд нэг их удаан оршин тогтноод байхгүй шиг? Та нар ирээдүйгээ яаж төсөөлж байна? Та нар удаан оршин тогтнож чадах уу?
-Энийг цаг хугацаа л харуулна. Би нэг ийм ирээдүйг төсөөлдөг. Даяар монгол хөдөлгөөн бүх залуучуудыг хамарсан, хүн бүхэнд хүрч ажиллаж чаддаг тийм хөдөлгөөн байгаасай. Монгол нутагт эрх ашиг нь зөрчигдсөн хүн болгоныг өмгөөлж хамгаалдаг тийм байгууллага байгаасай. Түүнээс биш бид байнга л хужаа зодоод яваад байхгүй. Ар араасаа дүү нар гарч ирж байна. Өнөөдөр гэхэд л 13, 15-тай хүүхдүүд манай хөдөлгөөнд байна. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийн толгойд юм хийх хэрэгтэй байна.

-13, 15-тай тэр хүүхдүүд одоо юу хийх вэ?
-Тэд нар юу ч хийхгүй. Тэд зөвхөн сонсох, сурах, харах ёстой. Монгол хүн ямар байх ёстой вэ гэдгийг мэдэх ёстой. Тэр мэдсэн мэдлэгээ үеийнхэндээ түгээх ёстой. Жишээ нь өнөөдөр бид нар 13 настай хүүхэд дээр очоод үндэсний үзлийн талаар ярих нэг өөр, тэд үеийнхэндээ ярих бас нэг өөр байдаг.

-Гэхдээ л нэг л болж өгөхгүй юм аа. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Энэ нийгэм хуулиа дээдлэхийг, хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй байхыг эрхэмлэдэг? Гэтэл хүн зодно гэдэг чинь?
-Хууль бус үйлдэл.

-Хэн нэгнийг ялгаварлан гадуурхах?
-Хэнийг ялгаварлан гадуурхаад байгаа юм бэ?

-Гадны иргэдийг?
-Гадны иргэд бол зочин. Гэтэл зочид үүдэнд орж ирээд, шууд хоймор луу дайрч гараад авдар сав ухаад, хүүхдийг минь өшиглөөд, эхнэрийг минь тэвэрч үнсээд байна шдээ. Ингэж байгаа хүнийг бид ялгаварлан гадуурхах нь байтугай, шууд ална. Харин зочин шиг байгаа хүнд бол бид гэрийн эзэн шиг хандаж чаднаа.

-Гэхдээ энэ чинь глобальчлагдаж байгаа дэлхий ертөнцөд хир нийцсэн үзэл юм бэ?
-Даяарчлал бол том улсууд жижиг улсуудаа залгидаг үзэгдэл. Гоё юм ярьж залгидаг байхгүй юу. Даяарчлалын давалгаанд монгол шиг жижиг улс бол тэсэхгүй. Одоо бүр эхнээсээ ёс заншил, уламжлал байхгүй болж байна. Монгол гэр барихад юу ордгийг мэдэхгүй байна шд, хүүхдүүд. Тэр "Ааха” гэдэг нэвтрүүлгийг хар л даа. Тэгэхээр энэ даяарчлал зөв үү, буруу юу? Энд төрийн бодлого байх ёстой. Даяарчлал байж болно. Түүнийг монгол улсыг хөгжүүлэхэд ашиглана уу гэхээс бүх зүйлээ тавиад туучихна гэсэн үг биш.

-Нэгэнт даяаршсан нийгэмд монголчууд бид дангаараа хир хол явах бол гэдэг асуудал л даа?
-Дангаараа явна гээгүй шдээ. Бусад улсуудтай найрсаг харилцаатай байх ёстой. Түүнээс биш улыг нь долоох биш.

-Иймэрхүү залуус эцэс сүүлдээ дээрэмчин, рекэтчин болоод дуусдаг нь жам л юм даа?
-Ийм болгохгүйн тулд би өнөөдөр Даяар Монголын удирдлагад байна. Ийм болох шахаад ирэхэд нь би гарч ирсэн. Түүнээс биш би өнөөдөр Хууль зүйн яаманд бүртгэлтэй албан ёсны тэргүүн нь биш шүү дээ. Намайг дэмждэг залуус байна. Тэгэхээр олонхийн саналаар би тэргүүн нь. Түүнээс биш удирдах зөвлөлийг цуглуулаад, цаас тамга тэмдэг гээд байх юм байхгүй. Өнөөдөр улс орон сүйрлээ шдээ. Монгол цус устаж үгүй болох гэж байхад би тэд нартай бичиг цаасны хэрүүл хиймээргүй байна. Ирээдүйд энэ хөдөлгөөнөөс дээрэмчид гарахгүй, алуурчид гарахгүй. З.Эрдэнэбилэгийн үед бол гарсан. Одоо бол тэгэхгүй. Тэр хүн энэ залуусаасаа тасраад, өөрөө машин унаад, мөнгөн тоногтой дээл өмсөөд явчихсан. Нөгөө залуус нь гэтэл автобусны ч мөнгө байхгүй. Ажил байхгүй. Ажил хийе гэхээр гадныхны боол болох гээд байдаг. Би жишээ нь өнөөдөр ажил хийдэггүй. Хийх сонирхол ч алга. Өөрөө эх орондоо байж би боолын хөдөлмөр хиймээргүй байна. Тэгэхээр мөнгөгүй залуус хүний амь бүрэлгэдэг, дээрэм хийдэг. Тэгэхээр сүүлийн хоёр сарын хугацаанд нэг ч гэмт хэрэгт орсон хүүхдийг би мэдэхгүй.

-Танай Даяар Монгол хөдөлгөөн хичнээн гишүүнтэй, дотоод зохион байгуулалт нь ямар байдаг юм бэ?
-Гишүүдийн тоог би яг хэлмээргүй байна. Намайг дэмждэг 300, яг надтай адил цусаа цэвэр байлгая гэсэн үзэлтэй зуу гаруй залуус байна. Эд нар бүгд албан ёсны бүртгэлтэй. Тэгээд дэмждэг, найз нөхөд гээд нийлвэл их тоо гарна.

-Танай хөдөлгөөний байр сууц хаана байдаг юм бэ?
-Тийм юм байхгүй.

-Тэгэхээр хаана хуралдаж, яаж зохион байгуулалтанд ордог вэ?
-Чи манай гишүүн байлаа гэхэд, би чамд хэлээд, чи цаашаа хэлдэг. Миний ойр тойронд арав, юм уу арван таван залуус байнга байдаг. Тэгэхээр би "дараа долоо хоногийн тэр өдөр уулзъя” гэхэд л бүгдэд нь хүрдэг.

-Танай хөдөлгөөнд дандаа чам шиг ажил хийх сонирхолгүй ажилгүй залуус байдаг юм уу?
-Үгүй шдээ. Бүгд ажилтай. Би зуу гаруй залуусыг нацист гэж нэрлээд байгаа шдээ. Тэд нар л ажил хийхгүй.

-Тэгэхээр та нар яаж амьдардаг юм бэ? Хүн бол ажил хийж байж л амьдрана даа?
-Гэр орноосоо л олно доо.

-Ар тал сайтай хүмүүс үү?
-Тэр ч юу байхав. Аав ээжээсээ л зулгаагаад явж байна. Би өнөөдөр 27 нас хүрчихээд ичихгүй ээж, ааваасаа мөнгө аваад л явж байна.

-Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх юм бэ?
-Энийг бид өөрсдөө өөрчлөнө. Энэ нийгмийг өөрчлөнө. Магадгүй би нэг өдөр талбай дээр мянган залуу цуглуулъя л даа. Бүгдийг нь барьж хорихыг нь харъя л даа. Тэр мянган залуу ярих ёстой. Цалин ийм бага байх ёсгүй ээ. Барилгын хужаа 750 мянган төгрөг авдаг. Монгол хүн 150 мянган төгрөгний цалин авдаг. Хэн нь эх орондоо байгаа юм бэ? Нинжа гээд л өрөвдөлтэй хэдэн монголчууд гар аргаар алт олборлож байна. Гэтэл тэдний хажууд хужаа нар нефть, алтыг нь олборлож байна. Тэд миний газраас ирээд алтыг нь ухдаг хэн юм бэ? Хэн тэдэнд тийм эрхийг нь өгөөд, хэн тэднийг өөгшүүлээд, толгойг нь илээд байна аа? Тэгэхээр бид одоо нэг судалгааны ажилд орчихсон байгаа. Ойрын хугацаанд эдгээр хужаа нарыг давруулаад байгаа нөхдүүдийг бид гаргаж ирнэ. Хэн хужаа нарыг зуу зуугаар нь, вагон, вагоноор нь оруулж ирээд байна, хэн хууль зөрчсөн хужаа нарыг маргааш нь саатуулахаас очоод авчихаад байна? Тэднийг илрүүлнэ. Би энд нэг нөхрийг хэлчихье. Эргүүл хамгаалалтын ангийн захирагч, хурандаа цолтой Батсүх гэдэг нөхөр. Тэр хүн хужаа нарыг хэдэн арваар нь оруулж ирдэг. Өнөөдөр тэр төрийн албан хаагч 250 саяар хаус бариулж байна шдээ. Тэгэхээр энэ бол зүгээр цухас дурдаж байна. Хэлээд л байвал гараад л байна. УИХ-ын гишүүдийн 23  нь хятадын эрлийзүүд байна шд. Манай нийгэм бузар булайгаар дүүрчээ. Бүр идээ бээрэндээ баригдаад хэзээ мөдгүй хагарахад бэлэн болчихсон байна. Нэг хэсэг нь нэн ядуу. Өнөөдөр тэр долоохон настай хүүхдийг алчихлаа шдээ. Тэгэхэд яагаад тэрийг шуугихгүй байгаа юм бэ? Тэр долоон настай хүүхдийн амь тийм үнэ цэнэгүй болчихсон юм уу? Хэрвээ би шоронд байсан бол тэр муу алуурчныг орж ирэхэд нь шууд ална.

-Түрүүний хэлсэн асуудал чинь их сонирхол татаж байна. Та нарыг барилга барьж, амьдралаа залгуулах гэсэн хөөрхий хэдэн хятадуудтай тооцоо хийгээд яахав дээ, тэднийг оруулж байгаа хүмүүстэй нь хариуцлага тооцоочээ гэж ярьж байгаа л даа?
-Бид нарын тоолсноор 360 мянган хятад Монгол улсад байна. Хамгийн багаар бодоход шүү дээ. Тэгтэл өнөө хүн ам маань хэд билээ? Тэр хужаа нар дотор эмэгтэй хүн алга байна шдээ. Дан эрчүүд. Устаж үгүй болох гэж байж юун хөөрхий хужаа вэ? Бодлогоор биднийг уусгах гэж улсаасаа ирж байна.

-Эрх мэдэлтнүүдийн тухай л асууж байна л даа?
-Монгол хүн сайн ч байж болно, муу ч байж болно. Болж өгвөл засаад авахыг л бодно. Бид нар чинь цөөхүүлээ шүү дээ. Хэрвээ бид гуч, дөчин сая хүн амтай байсан бол та надтай ингээд яриад суухгүй. Бидэнд нэг ийм дүрэм байдаг. Бид нэг хэлнэ, хоёр, гурав хэлнэ. Бид хэлээд байдаг. Тэгээд ойлгохгүй байна аа гэж баттай мэдсэнийхээ дараа хийдэг. Хужаа хоолны газруудад бид хэлээд л байсан, хэлээд л байсан. Тэгээд үг авахгүй болохоор нь нураачихсан. Охидуудад бас хэлээд л байсан. Та нар биеэ үнэлэхээ боль гээд л. Бид хужаа нартай "ажилладаг” учраас тэд нартай "явдаг” охидод ахын журмаар, найзын журмаар зөндөө хэлсэн. Тэгээд ойлгохгүй болохоор нь барьж аваад үсийг нь хусчихаж байгаа юм. Монголд өнөөдөр сайхан л байна. Эрх чөлөөтэй. Гэхдээ хууль хэрэгжихгүй байна. Тэгэхээр бид хуулийг хэрэгжүүлье. Манай Даяар Монгол хөдөлгөөнд өргөдөл зөндөө ирдэг. Намайг тэндхийн эндхийн иргэн ингэж хохироогоод, би хуулийн байгууллагат хандтал хэрэгсэхгүй боллоо гээд. Тэгээд уулзаад ярихаар цагдаа нар авилгал авчихсан. Таван цааснаас болж хамаатан саднаа худалддаг, тэд нар хүн биш ээ.

-Гэхдээ ганцхан манай улсад хятадууд асуудал болоод байгаа юм биш л дээ. Орос, Америкт ч байж л байна.
-Цаадуул чинь бол төрийн бодлогоо хэрэгжүүлээд эхэлчихсэн. Энэ хятадуудыг давраагаад байвал дийлдэхгүй юм байна гэдгийг мэдчихсэн. Энэ дээр нэг асуудал байна л даа. Цаад хятадууд чинь бид иргэдээ хамгаална гээд цэрэг оруулаад ирвэл яах вэ гэж. Тэгэхээр бид болж өгвөл тайван замаар тэмцэхийг бодно.

-21-р зуунд юу юугүй буу бариад дайрах нь ч юу л бол?
-Хаа сайгүй л байлдаж байна шдээ. Израйл Палестин хоёр байлдаад л байна. Израйл гэдэг улс тэгтэл байгаагүй шдээ. Тэгээд Палестин манайх шиг газраа зараад эхэлсэн. Тэгсэн өнөө дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийгээр нэг тарчихсан жүүдүүд өнөө газрыг нь авч эхэлсэн. Тэгж байгаад нэг л өглөө Израйл улс гээд зарлачихсан. Тэгтэл тэр газар нутаг чинь Палестинчуудын өвөг дээдсийн нутаг шүү дээ. Түүнтэй адилхан хужаа нар манай нутаг дэвсгэрээс хумсалж, хумсалж өөр нэг улсын нэр хэлээд гараад ирвэл бид нар байлдана биз дээ? Адилхан. Тэгээд нөгөө Америкчууд чинь Палестиний алан хядагчид гээд  нэрлэчихсэн. Америк бол хамгийн аюултай орон гэж би боддог. Хаа газрын эх орончдыг террористууд гэж нэрлэдэг. Гэтэл америк өөрөө 260-хан жилийн түүхтэй, террорист орон шд. Тэгээд Ирак руу зүгээр газрын тосны төлөө л дайрч байдаг.

-Ингэхэд чи өөрийгөө танилцуулаач?
-Намайг Ганхуягийн Бямбатулга гэдэг. Мэргид овогтой. Удам угсаагаа их сайн мэддэг. Одоо 27 настай. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Англи хэлний багш, орчуулагчийн мэргэжилтэй. Би хааяа бас гутардаг л даа. Бид нарт хувийн амьдрал гэж байдаггүй. Бид нарт цаг зав байдаггүй. Би жишээ нь долоо хоногт ганц удаа л эхнэртэйгээ хамт байна. Ийм байдалтай би яг гурав дах жилдээ амьдарч байна. Яг ийм байдалтай амьдарч байгаа маш олон залуус байна. Тэгэхээр эд нар юу хийгээд яваад байна вэ? Хаана харийнхан давраад байна хараад л яваад байгаа. Баримт цуглуулаад л. Нэг л өдөр дэлгэж тавина. Бид халаасандаа мөнгөгүй. Бид төр шиг хоорондоо станцаар ярьдаггүй. Бид нэгжээрээ л ярина. Тэгэхээр зүгээр л ажигладаг. Маш тэвчээртэй суудаг. Нэг хужаа газрыг ажиглалаа гэхэд тэнд долоо хоног, ээлж ээлжээрээ 24 цаг сууна. Та нар бол хажуугаар нь алхаж өнгөрөөд л, тэр залууг арчаагүй архичин байна л гэж харна. Гэтэл тэр залуу эх орноо гэж бодоод тал гөөхий халааслачихаад л сууж байгаа. Даварсан харийнхан хэнтэй уулзаж, ямар охидтой явж байна гээд л. Түүнийгээ бичиж тэмдэглэнэ. Тэгэхээр би анх удаа үйл ажиллагааныхаа талаар ингэж ярьж байгаа юм шүү.

-Чиний эхнэр хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдвол яах вэ?
-Надад алдах юм байхгүй. Надад ганцхан л алдах юм бий. Тэр нь эх орон. Би ээж, аав, эхнэр хүүхэд хэнийг нь ч алдсан надад айх юм алга. Би эх орноо л алдмааргүй байна. Эх орныхоо төлөө үхлээ гэхэд надад харамсах юм алга.

-Чамайг ингэж ярихаар эхнэр чинь гомдохгүй гэж үү? Ээж чинь...
-Үгүй. Тэд намайг дэмждэг. Тийм ч учраас би өдий хүртэл явж байна.

-Хэвлэлийн хурал дээр өнөөдөр Даяар Монгол үйл ажиллагаагаа явуулахад хэцүү болж байна, бидэнд туслаач гэж байсан?
-Үнэхээр хэцүү болж байгаа. Өөр дээрээ жишээ аваад ярихад л, ямар ч нэр хүндгүй болж байна. Гэр орон, хамаатан садандаа. Юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй яваад л байдаг. Тэгээд байсхийгээд л баригддаг, хоригддог. Тэгээд энэ чигээрээ байгаад байвал энэ залуучууд буруу зүйл хийх гээд байна. Олон зуун залуучууд дотор янз бүрийн бодолтой хүмүүс явж л байгаа. Тэдэн дундаас дээрэм хийвэл, хүн амины хэрэг хийвэл яах вэ. Тэгэхээр би ийм байдал гаргуулмааргүй байна. Энэ залуусын толгойг нь цэнэглэмээр байна, ажиллуулмаар байна. Тэгэхээр үүний тулд надад мөнгө хэрэгтэй байна. Хэрвээ би монголд зохион байгуулалттай мафи хэлбэрийн байгууллага байгуулсан бол аль хэдийнээ хөл дээрээ тогтчихсон. Яагаад гэвэл надад шийдчихсэн тийм олон залуус байдаг. Хүн амьтнаас очиж мөнгө нэхээд, рекэтлээд л. Гэтэл тэр залуусаар зөв зүйл хийлгэх хэрэгтэй байна. Бас нэг зүйл бий л дээ. Хэрвээ би энэ залуусыг авч явахгүй бол хэн нэгэн мулгуу гарч ирээд энэ их хүчийг буруу тийш нь хөдөлгөвөл яана гэж боддог

-Залуус залхуу байна гэдэг?
-Би нэг сонин юм ярих уу. Өнөөдөр монголчуудыг залхуу байна, архичин байна гэдэг. Энэ төр бодлогоор монгол хүмүүсийг ядууруулаад байдаг. Өдөр ирэх тусам амьдрал ядуураад л байна. Гэтэл өөрсдөө сайхан амьдраад байдаг. Нэг л их тарган цатгалан хүмүүс байхын. Над шиг туранхай, хар нөхөр алгаа. Тэгээд нэг их цагаан гартай, цаасан дээр гарын үсэг зурсан хүмүүс. Монголчууд тэгтэл өдөр шөнөгүй, борви бохисхийхгүй ажиллаж байна шдээ. Өнөөдөр авч байгаа 150-хан мянган төгрөг амьдралд хүрэхгүй ээ. Өнөөдөр таван хүүхэдтэй эх яах юм бэ? Мөнгө нь амьдралд хүрэхгүй байгаа учраас хүмүүс хүүхэд гаргахгүй болж эхэлдэг. Найм, есөн хүүхэдтэй байсан шдээ, саяхан. Бараг л айл болгон. Тэгээд л хамаатан саднаараа цуглаад л, ямар сайхан байлаа. Арван жилийн дараа тийм юм байхгүй болно. Нэг айл нэг юм уу, хоёр хүүхэд л төрүүлж байна. Бүр чадалтай нь хоёр шүү. Тэгэхээр энд монгол хүн байхгүй болоод байгаа биз? Дээрээс нь өнөөдөр үмх талхаа яаж олъё дээ гэж бодож байгаа хүмүүс улс төр лүү анхаардаггүй байхгүй юу. Нөгөө өдөр шөнөгүй ажиллаж олсон мөнгийг тэр дээгүүр байгаа хүмүүс яаж хувааж, цавчиж идээд байгааг харсан хирнээ түүнтэй тэмцэх ямар ч тэнхээ алга байна. Өнөөдөр би гудамжинд яваад л хардаг. Залуусын нүд, монголчуудын нүд ямар ч галгүй болчихсон байна шд... Тэгээд энэ хүмүүс өнөөдөр зүгээр л амьдаръя гэж байхад нь л улам дээрэлхээд, дарлаад л, улам ядууруулаад, дээрээс нь архичин, ажилгүй гээд доромжлоод байж болохгүй биз дээ? Эд  нар ямар эрх дархтай юм бэ?  

-Сонсоод байхад зурагт их үздэг юм аа даа?
-Тэндээс амьдралыг харж болно. Тэр "10 мянга” гээд нэвтрүүлгийг заримдаа хардаг. Тэнд орсон хүмүүс аравхан мянган төгрөгний төлөө бүх зовлонгоо тоочоод л. Би лав нэрэлхэнэ ээ. Монголчууд чинь уг нь яаж ядарсан ч түүнийгээ дэлгээд байдаггүй нэрэлхүү, бардам хүмүүс шүү дээ. Гэтэл тэр бардам зан ор сураггүй болтлоо ядарчээ, бид. Битгий уурлаарай гээд нэвтрүүлгүүд явдаг даа. Тэгтэл тэнд гадны иргэд ямар тайван байна аа? Нүдэн дээр нь өгсөн мөнгийг нь хуурамч мөнгөөр солиод урж байхад тэд зүгээр л гайхаад байгаа байхгүй юу? Хэрвээ монгол хүнийг тэгвэл аягүй бол шууд ална даа. Тэгэхээр бид ингэж амьдрах ёстой юм уу? Бид ингэж зовох гэж хорвоод хүн болж төрсөн юм уу? Японд настай эрэгтэй эмэгтэй хоёр хөтөлцөөд алхаж байгаа байхгүй юу. Гэтэл бид бие биенээ хайрлах завгүйгээр амьдралын төлөө зүтгэж байна шдээ.

-Манай сайт дэлхийн бүхий л монголчуудад хүрнэ. Манай сайтаар дамжуулан танд хэлэх үг байгаа байх?
-Амьдрахын эрхэнд та нар явж байгаа. Би ойлгож байгаа. Эргээд ир л дээ, эх орондоо. Гэхдээ эргээд ирэхэд нь ийм юм байна л даа. Миний бүх найзууд гадаадад ажиллаж, амьдардаг. Тэгэхээр тэд минь юу гэж хэлдэг гээч. "Тулгаа бид нар очмооргүй байна. Найзууд нь хүний өмнө тонголзож байж, боолын хөдөлмөр хийж байж тав, арван цаас олсон. Бид дөрөв, тавуулаа нийлээд монголдоо очоод үйлдвэр байгуулаад юм хиймээр байна. Гэтэл бидэнд юм хийх бололцоо байхгүй. Бүгдээрээ шат шатандаа хээл хахууль, дарамттай. Тэгэхээр ийм нөхцөлд очмооргүй байна. Тэгснээс эндээ боолоо хийгээд байж байя” л гэдэг. Яг ийм бодолтой залуус маш олон байгаа. Эх орондоо ирэх юмсан, юм хийх юмсан гэсэн. Хүний нутагт боол байхаас залхсан хүмүүс зөндөө л байна. Тэгтэл энд ирээд бас л боол болно. Тэгэхээр бид бололцоогоороо эх орондоо эргээд ирэх боломжоор нь хангаж өгнө. Эргээд ирэхийн цагт чинь эхнэр хүүхдэд чинь хужаагийн савар хүргэхгүй, эх орныг чинь бүтэн байлгахын төлөө л явж байна. Гэхдээ энэ чинь чиний ч, миний ч эх орон шүү дээ.

-Манай сайтанд зочилж, ярилцлага өгсөнд баярлалаа.
-Та бүхэнд бас баярлалаа. Ажилд чинь амжилт хүсье.

www.GoGo.Mn


Category: Мэдээ Мэдээлэл | Views: 304 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  6сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Мэдээны архив