Гитар сонирхогч залууст өгөх зөвөлгөө - 8 June 2010 - Рок хөгжмийг дүлийрсэн ч мартахгүй
Ням, 2016-12-04, 0:45 AM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 6сар » 8 » Гитар сонирхогч залууст өгөх зөвөлгөө
3:45 PM
Гитар сонирхогч залууст өгөх зөвөлгөө

Зургаан чавхдаст гитар нь анх XVIII зууны сvvлийн хагаст баруун европт дараа нь америк тивийн орнуудад дэлгэрч эдvгээ бvх дэлхий даяар тvгэн дэлгэрчээ.
Гитар хөгжмийн чихэнд чимэгтэй, уянгалаг сайхан дуу хvн бvхний сонирхлыг татаж байна. Гитарчдын гоцлол концерт гадаад орнуудад олны сонирхлыг татаж иржээ.
Энэхvv сайт нь суралцагчдад зургаан чавхдаст гитар тоглох vндсэн аргыг хялбарчлан танилцуулж, нот унших, аккордыг vсэг-тоогоор бичих, биеэ даан дуртай аккордоо байгуулах буюу задлан vзэж таньдаг болоход зайлшгvй хэрэгтэй талаар хөгжмийн онолын анхны мэдэгдэхvvн өгөх зорилго тавьсан болно.

Эхлэн суралцаж байгаа хvн гитарын ишин дээрээс аккордод орж байгаа эгшгийг олох гэж их будилахын зэрэгцээгээр зvvн гарынхаа хуруугаар чавхдасыг эвтэйхэн дарж чаддаггvйгээс зарим аккордыг гитар дээр тоглох аргагvй юм шиг боддог бэрхшээмээр байдлаас суралцагчдыг гаргахын тулд зэргэлдээ чавхдас дээр оршиж байгаа эгшгээс бvрэлдсэн аккордыг жагсааж, vсэг-тоон болоод нотын аргаар бичиж, зvvн гарын хурууг гитарын ишин дээр хэрхэн байрлуулахыг заажээ.

Аккордын энэ жагсаалтай танилцах нь энэ сурах бичгээр суралцаж байгаа бvх хvнд хэрэгтэй болно. Учир нь хурууны байрлал олон аккордод ижил байдгийн дээр аккордыг бvрэлдvvлж байгаа эгшгийн бvрэлдэхvvн нь мөн адил байдаг байна. Хөгжим сонирхогч хvн хөгжмийн онолыг сайн судлахыг эрмэлзэх нь зvйтэй.

Хvний амаар будаа идэн хэдхэн аккорд буруу хазгай дуугаргадаг болчихоод тvvгээрээ санаагаа амрааж, сэтгэлээ хөөргөн гудамж талбай, зуслангийн газар, байшингийн орцонд харуй бvрий, харанхуй шөнөөр овоорон, гитар нvдэн гажууд муухай орилолдож байх нь залуу хvний хичээл сургууль, соёл хvмvvжилд тус биш ус болно. Харин сургууль соёл, ажлынхаа газар дээр дуу хөгжмийн хамтлаг байгуулж хамтран оролдвол өөрсдөд чинь тустай болох нь дамжиггvй. Гитар хөгжим сонирхож байгаа хvн тууштай дэс дараатай, няхуур нямбай, хичээнгvй, тэвчээртэй чармайн оролдвол зорьсондоо амархан хvрнэ.

Category: Хичээл | Views: 2508 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 1
 
 
goe l zowolgoo bna daanch guitar togolj chaddum daa
 
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  6сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Мэдээны архив