Мягмар, 2024-04-23, 4:29 PM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 7сар » 1 » Kalmah хамтлагийн түүх
6:50 AM
Kalmah хамтлагийн түүх

http://i26.tinypic.com/20s6scx.jpg

 

Melodic Death Metal,Power Metal,Thrash Metal  урсгалаар уран бүтээлээ хийдэг Финляндын Пудасярви хотоос гаралтай алдарт Kalmah хамтлаг нь анх 1998 онд байгуулагджээ.Харин нэг жилийн дараа гэхэд ихэд алдаршиж SpineFarm Records-ын гол хамтлагуудын нэг болсон гэдэг.Kalmah гэдэг нь утгачилбал Үхэл рүү,Булш руу гэсэн утгатай юм байна.Хамтлагийн дуунууд нь ихэвчлэн  Улс Төр,Сэтгэхүйн тэмцэл,Түүх,Нийгмийн бузар булайг илчилсэн сэдэвтэй байдаг юм байна.http://2.bp.blogspot.com/_TSxXUm0_hPM/R_izcE5zA_I/AAAAAAAAAP4/8QrBDoaw-DU/s320/kalmah_logo.gif

Kalmah хамтлаг байгуулагдахаас өмнө 1991 оны эхээр дуучин Pekka Kokko ,бөмбөрчин Petri Sankala нар анх Ancestor хэмээх метал хамтлагтай байсан.Анхны 2 демо цомгоо гаргасны дараа Pekka-гийн дүү Antti Kokko-г хамтлагийн гоцлол гитарчнаар авжээ.Тэгээд 1998 он хүртэл нийт 5 басс гитарчин сольж 5 демо цомог гаргасны эцэст хамтлагаа шинэчилж нэрээ өөрчлөн шинэ цус сэлбэн шинэ гишүүд авж Kalmah бүрэн бүрэлдэхүүнээхээ бий болж Metal хөгжмийн шинэлэг урсгалыг гаргаж ирлээ.

http://capitaledumetal.com/data/pics/bs/gallery_kalmah_29042008_8.jpg

Хамтлаг 2000 оноос дуунуудаа албан ёсоор студид бичүүлж эхэлэв.Анх Svieri Obraza демо цомогтоо худалдан борлуулах эрх авсан ба удалгүй алдарт Spinefarm студээс дуунуудынхаа бичлэгүүлийг бүрэн эзэмших гэрээгээ хийжээ.Анх 2002 онд алдарт WACKEN тоглолтод оролцож байсан.
Хамтлаг одоогоор гитарчин дуучин Pekka Kokko,Гоцлол гитарчин Antti Kokko,даралтат хөгжимчин,басс гитарчин Timo Lehtinen,бөмбөрчин Janne Kusmin нараас бүрдэж байгаа бөгөөд нийт 6 басс гитарчин,1 бөмбөрчин,2 даралтат хөгжимчин солиод байгаа юм байна.
Хамтлаг одоогоор нийт
Swamplord -2000   
They Will Return- 2002
Swampsong -2003
The Black Waltz -2006
For the Revolution -2008 гэсэн 5 цомогтой.

http://userserve-ak.last.fm/serve/500/24725465/Kalmah.png

Тэд анхны SwampLord цомгоо 3 удаа бичүүлж байсан байна.Хамтлыг Withering Away (2000)
, The Groan of Wind (2006) гэсэн албан ёсны 2 видео клиптэй.2004 онд The Black Waltz ,2008 онд For The Revolution цомгуудыхаа аялан тоглолтыг Канад болон Финлянд улсад тус тус хийж байсан.
2010 оны 1-2 сард хамтлагын 6 дахь шинэ цомог нь гарах бөгөөд 10-д дуу нь бичигдсэн байгаа юм байна.Хөгжмийн дуугаралт шинэчлэлийн хувьд өмнөхөөсөө илүү гарна гэж ам бардам хэлэх байна гэж дуучин Pekka шинэ цомгийхаа тухай ярьжээ.
Category: Хамтлаг дуучид | Views: 755 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  7сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Мэдээны архив