МЕТАЛ ХУВЬСГАЛЫН ТVVХ - 8 June 2010 - Рок хөгжмийг дүлийрсэн ч мартахгүй
Ням, 2016-12-04, 7:12 PM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 6сар » 8 » МЕТАЛ ХУВЬСГАЛЫН ТVVХ
1:51 PM
МЕТАЛ ХУВЬСГАЛЫН ТVVХ
http://stat8.blog.ru/lr/0917de4077a54fb2b198aba0e843e2bf
Metal урлагийн талаарх цухас дурдалтыг миний бие нэгэн хэвлэл дээр "Metal хувьсгалын тvvх" нэртэйгээр гарсан байхыг уншсаны учир таалагдсан нєхцєлтэй.Тиймийн тул єєрийн биеэр нурших сэтгэлгvй тул тvvнээс ишлэл авсан болой.
HEAVY METAL
1980-аад оны эхээр эрч хvч нь суларсан Hard рокын дараа сэтгэлгээ, уран чадвар,техникийн хувьд шинэ шатанд орсон "Heavy” metal мэндлэх ,ноёрхох эрин рок етєнцєд ирсэн.Зєвхєн нэрсийг нь дурдахад цаг vл хvрэх тул товч дурдъя:
Iron maiden,Judas Priest,Manowar,W.A.S.P сvvлийн vеийнхээс Gamma Ray,Symhony X, Primal Fear гэх мэтчилэн маш олон бий.
Эдгээр heavy metal дарга нараас илvv хvчтэй,хурдтай цоглог "Speed” хамтлагууд болох Running Wild,Helloween,Blind Guarden,Grave Digger,Rage гэхчилэн асар олон хамтлагууд тєрєн гарсан бєгєєд Hard,Heavy,Speed metal-ууд одооч оршсоор хєгжмийн хатуу тєрлийг бий болгох хvн тєрлєхтнийг арай илvv сэтгэлгээний хєгжим сонгоход,амьдралын цуст болоод бараан талыг харж мэдрэхэд гvхзгий нєлєє vзvvлсэн юм.

Thrash Metal
Ер нь 1980 аад он бол рок хєгжимд хамгийн аугаа зvйрлэшгvй vр
єгєєжтэй байсныг гаригийн тvvхэнд бичиглэн vлдээх байх гэж бодож байна
Энэ vед heavy,Speed,Trash,death,Doom,Black metal гэхчилэн дотроо асар олон задарсан хєгжмийн урлагийн хамгийн агуу,харгис мансуурам чиглэлvvд бий болсон байна.
Мєн vvний хажуугаар хуучин панк,хардууд ч цэцэгэлн хєгжсєєр л байсан.
Trash metal хєгжим нь Америкаас гаралтай бєгєєд энэ чиглэлийг бий болгогч monster-ууд нь Slayer,Metallica,Megadeth,Overkill,Exodus,Sodom.Sepultura,Kreator,Destruction мэт хамтлагууд янз бvрийн vндэстний дотроос тєрєн гарсан.Їvнийг товч vгээр илэрхийлэхэд:
Туйлын хvчирхэг солиором хурдан, хэт шударга тексттэй, vзэл санаатай хєгжмийн амьд машинууд юм. Тэд Рок хєгжимд єєрсдийн бvхэл бvтэн vеийг тунхагласан,одоо ч ХХ зууны тєгсгєлд амьд буй

Death Metal
Рок домог vргэлжилсээр,ирээдvйд ч vргэлжилхийн нотолгоо нь 1980 аад оны дундуур энэ гариг,тvvний оршин суугчдийг хэтэрхий тvрэмгийгээр угзчин сэрээсэн death metal дэлбэрэлт байлаа.
Тиймээ Death metal хєгжим нь хvн тєрлєхтний оршихуйн харанхуй тавилан,єєрсдєє мэдэрдэг хэрнээ ил гаргахаас vргэлж эмээдэг,сэтгэлийн бараан тал,амьдралын харгис vнэн,бурханлаг байгалийн сvйрэл,сэтгэл зvрхний орь ганцаардал,
Наркотизм,садарлал зэрэг асар єргєн єргєн сэдвийг аймшигтай хилэнт хоолой,хєгжим,текст,гадаад догшин байдлаараа илэрхийлж,амьдралд итгэлээ алдсан,гасланд унасан,єєрийн єчvvхэн амжилтандаа бардагч хvмvvс,ер нь л нийгмийн янз бvрийн давхараанд хамрагчдад аюултай цохилт,бас урам зориг, баатарлал гашуудал зэргийг бэлэглэж,єєрийгєє танин мэдэх,бусад амьд бодгаль ба амьгvй зvйлсэд хэрхэн хандах ч юмуу,ямар нэг тєвшинд сэтгэхэд нь нэг ёсны эрчим хvчний хангамж, дор хаяхад "батарей”болдог мэт бидэнд санагддаг юм.
Тєлєєлєгчдийг дурдвал:
Death,Obituary,Carcass,Beneduction,Vader гэхчилэн хангалттай vргэлжилнэ.
Орчин vеийн рок урлагт Death metal нь хамгийн баялаг,олон єнгє аястай,олон салбарт хуваагдсан чиглэл юм.
1990 ээд оны сvvлчээр ч Death metal улам тєгєлдєржсєєр бичлэгийн дээд тvвшинд бvтээгдсэн хvн гэж амьтны махбодийн болоод оюун сэтгэлгээний мєнхийн сэдэв болсон vхэл амьдралын сэдвийг танин мэдхийг эрмэлзсэн шинэ бvтээлvvд туурвигдсаар одоог хvртэл олон сонсогч fan-vvдтэй хэвээр байна.

Doom Metal
Одоо "Doom” metal буюу ойлгомжтойгоор тайлбарлахад удаан <<vхэл>>,<<мєхєл>>ба амьдрал,сэтгэлийн дотоод харанхуйлал,
дундад зууны vеийн баргар аж тєрєл мэт сэдвvvдийн тухай асар нvсэр,ужиг удаан(меланхолик) барзгараар илэрхийлдэг буюу нvсэртдэг.гол тєлєєлєгчид нь Opeth,Paradise Lost,My dying Bride,Anathema гэхчилэн vй олон.DOOM metal сонсох,мэдрэхэд ахуйн болоод сэтгэлзvйн нєхцєл байдал,тэвчээр их шаардлагатай. Мєн маш олон удаа сонсох!!

Ghotic Metal
…Gothic metal нь 1992-1993 оны vеэс эхэлсэн ба ерєнхийдєє дундад зууны мартагдсан тансаг ба харанхуй аялгуу,нvгэлт цаг vеийн рок хєгжмийн хамгийн агуу ололт,техник,хєг аялгуутай хослуулсан байдаг сонгодог хєгжмийн бvхий л элементvvд:
мэргэжлийн хоолой,оркестр ба ганцаарчилсан хєгжмийн зэмсгvvдийн тоглолт,бас хvчирхэг Death metal хоолой,хэтэрхий баргар текст.
Gothic metal хєгжмийг сонсоход рок хєгжмийн бvх хувьсал, хєгжлийг гадарладаг,ер хєгжмийн урлагийн талаархи мэдлэг, мэдрэмж ихэд шаардлагатай гэж барууны хэвлэлvvдэд бичсэн нь бий.Хэрэв та харанхуйн гоо сайхныг дээдэлдэг,сонгодог хєгжимд элэгтэй,амьдрал гээч нь дандаа гэрэл гэгээтэй байдаггvйг,мєн хvн заримдаа уйтгарлан гуних шаардлагатайг хvлээн зєвшєєрдєг бол Gothic metal сонсох хэрэгтэй мэт.Гол тєлєєлєгчид нь Theatre of Tragedy,Lacrimosa,Moonspell,Angizia,Sadness,Gallery, Misantrope гэх мэт мянга мянган(dark) metalist-ууд.

BLACK Metal
Христийн ертєнцєд vнэ хvндээ аль хэдийнээ алдаж эхэлсэн vнэн шашинтны бурхад,гэгээнтэн,хувилгаадыг элэглэн доромжлогч Satanist зарчмийг vндсээ болгосон "Black”metal хєгжмийн эхийг Европын Venom,Bathory,Celtic Frost,Америкийн Deicide гэхчилэн анхны Satanist metal хамтлагууд тавьсан бол 1990 оны эхээр шинэ vеийн Black metal хєгжим бий болж,Христийн ертєнчийг эзлэн тvрэмгийлсэн ажгуу.
Энэ чиглэлээр тоглогч хамтлагууд орчин vеийн Rock Cor ертєнцєд ихэд тvгэж,нэг ёсондоо моодонд ороод байгаа ба vзэл санаа,нэр текстийн хувьд харанхуйн хунтайж SATAN,эртний баатрууд-дайны тvvх,цус сорогч,буг чєтгєр,ямар нэг vндэстний дэлхийн тулалдаанд vлдээсэн магтуу,ялагдал зэрэг тvvхийн,уран санааны,vлгэр домгийн,vхэл, мєнхрєлийн сэдэвтэй бvтээл туурвидаг.Black metallist-уудын буг яєтгєр,хvлэг баатрууд мэт гадаад байдал,асар хахиртан,бас туйлын тансаг эгшиглэн нь vнэхээр гайхалтай эвлэлдэн зохицсон байдаг.
Мєн чєтгєр,шулмын дотор самардсан инээд,гиншээн,араатны улиан,хvрхрээ,аадар бороо,аянга цахилгааны нижигнэн нvргэлэх чимээн сонгодог хєгжмийн тансаг ба гашуун эгшиглэн нь Black metal-ийн нvсэр удаан,хэтэрхий хурдтай хэмнэлийг чимгэлсэн нэг ёсны <<Шулмын симфони>> гэмээр сэтгэгдэл тєрvvлнэ.
Шинэ vеийн Black metal хамтлагууд европод л гэхэд сая илvv байгаа ба христийн шашны уламжлал багатай Японд хvртэл Black metal группууд буй нь сонин бус уу.
Сонгодог тєлєєлєгчид нь:
Cradle of Filth,Dark Funeral,Burzum,Dimmu Borgir,Bal-sagoth, Satyricon,Enslaved,Christ agony гэх зэрэг.
Ямар ч там ба диваажин, бурхан ба буг байхгvй тул таны аврагч та єєрєє !!!
Энэ ертєнц дээрх таны амьдрал дахин давтагдашгvй ба олдсон цорын ганц бололцоо тул тvvнийг єєртєє зориулж ,хvсэл жаргал дvvрэн єнгєрєєх нь зохистой бєгєєд энэ vйл хэрэгт тань ROCK хєгжим асар шаардлагатай.


Category: Түүх | Views: 321 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 1
 
 
mixixiixx

taalagdjiinooo

tongue

 
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  6сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Мэдээны архив