Нисванис хамтлагын түүх - 8 June 2010 - Рок хөгжмийг дүлийрсэн ч мартахгүй
Баасан, 2016-12-09, 6:28 PM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 6сар » 8 » Нисванис хамтлагын түүх
3:48 PM
Нисванис хамтлагын түүх

Гранж, Пост гарж, Алтерьнатив метал чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Нисванис хамтлаг нь анх "Өчигдөр өнөөдөр 2" нэрээр 1992-1995 оны хооронд поп-рок чиглэлээр тоглож байжээ. Хамтлагийг Хөгжмийн багшийн коллежид хамтл суралцаж байсан найзууд санаа нийлэн байгуулсан ба бүрэлдэхүүнд Цацрал хамтлагийн ахлагч, Энх-Амгалан даралтат хөгжим, Дарханбат даралтат хөгжимчнөөр байв. 1995 оны 10-р сард модернист яруу найрагч Б.Галсансүх тай танилцсан бөгөөд тэрээр хамтлагт санаа тавьж стиль, нэр, зарим гишүүдэд өөрчлөлт хийснээр анхны нисванис хамтлаг бүрэлджээ.

Анхны б
үрэлдэхүүн:
Хамтлагийн ахлагч: Энх-Амгалан
Басс гитар: Дарханбат
Соло гитар: Цацрал
Гитар: Тамир
Б
өмбөрчин: Алтан-Эрдэнэ

Хийгдсэн т
өлбөрт гэрээнд тусгагдсанаар хамтлагийн дуунуудыг анх Соёл-Эрдэнэ хамтлагийн аргил гитарч Дамдинсүрэн Зандан ахын студи дээр анх 1996 оны 5 сард бичсэн. Үүнд: Хүчилтөрөгч, Би тамхиа татаад дуусч байна, Эсрэг утгаар нь, үл таних охин, дуучин Ариунаагийн Утасны дугаар, Хар дарсан зүүд зэрэг дуунуудыг бичин тухай үедээ ФМ АЭЖАА-г 107-р ярилцлаганд орж цацсан. Энэ сардаа нисванис хамтлагийнхан "Шинэ уралгийн төлөө тоглолтод оролцож анх удаа тайзан дээр гарч байжээ."

1996 оны 10 сарын 1-нд б
өмбөрчин Отгонбаатар орсноор "Варьете" чуулгын байранд бэлтгэлд орсон.
1996 оны 11 сарын 22, 23-нд СТ
Ө-н анхны бие даасан "Сонсохыг хориглоно" тоглолтоо хийв. ЭНэ ондоо Пентатоник-с "Шилдэг дебют хамтлаг" шагнал авсан.
1997 оны 7-р сард хамтлагт Баттулга ( одоогийн X-VIT Хамтлагийн Тулгаа) б
өмбөрчнөөр орсон.
1997 оны 11 сарын 25,26-нд "Сонсохыг хориглоно-2" тоглолтоо хийв.
1999 оны 1 сарын 10-нд б
өмбөрчин Содгариг орж ирсэн.
1999 оны 12 сарын 5-нд "Харанхуй цээжний цонх" тоглолтоо Top Ten клубт хийсэн.
2000 оны 4 сарын 9-нд Nisvanis Go Unplugged тоглолтоо Top Ten клубт хийжээ.
1999-2001 онд соло гитарчин Шинэ-Од байсан. Дараа нь хэсэг завсарласан Цацрал хамтлагтаа буцан ирснээр одоогийн б
үрэлдэхүүн бий болжээ
.


Category: Хамтлаг дуучид | Views: 273 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  6сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Мэдээны архив