Баасан, 2024-03-29, 1:48 PM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 6сар » 9 » Rock урсгалын төрөлүүд
7:19 AM
Rock урсгалын төрөлүүд

Рок урсгалаас салаалсан нийтдээ 26 төрөл байдаг юм байна. Та яг аль төрөлд нь илүү дуртай вэ? Хариултаа сэтгэгдэл дээр

NEW WAVE
1970-аад оны эцсээр панк-рокийг орлохоор гарч ирсэн хєгжмийн нэгэн тєрлийг хєгжим судлаачид "нью-вэйв” гэж нэрлэх болсон байна.
Нью-вэйвийн дуу хоолойг єнєєдєр та бид хєгжмийн тєрєл бvрийн бvтээлээс сонсож болох бєгєєд vvнийг панк-ритмтэй поп-саунд ч гэж ойлгож болно. The Cars, Blondie болон 1976 оноос хойшхи бараг ихэнх хамтлаг, дуучид энэ урсгалд автагдсан гэж vздэг. Тvvнчлэн жинхэнэ панк-рок гэгддэг Talking Heads, Pere Ubu-гийн зарим дуу ч нью-вэйв стилиэр хийгдсэн байдаг.

PROGRESSIVE ROCK
Прогрессив-рок гэдэг нь уламжлалт рок хєгжим дээр Европын сонгодог хєгжмийг хачирласан 3-5 минутын хугацаатай vргэлжилдэг дуутай рок хєгжмийн нэгэн тєрєл юм. Зарим тохиолдолд Америкчууд Их Британийн арт-рокийг ингэж нэрлэсэн ч гэж судлаачид vздэг. Рок хєжмийн энэ урсгал 1960-аад оны дунд vеэр Англид vvссэн бєгєєд эхнээсээ л "сэтгэл зvйн” гэсэн тодотголтойгоор єнєєдрийг хvртэл хєгжvvлсээр ирсэн байна. Прогрессив-рокийн хамгийн их нэрд гарсан бvтээл гэвэл Английн King Crimson хамтлагийн "In The Court Of The Criмson King” хэмээх дуу юм. Мєн Procol Harum, The Moody Blues хамтлагийн тодорхой бvтээл ч энэ стилиэр хийгдсэн байдаг. Ер нь прогрессив-рокийн консерватор бий болсоноор энэ стилийг сонгодог, жаз, рок-н-роллын нэртэй олон хамтлагтай холбож єгсєн юм. Эдгээрт Nice, Emerson Lake And Palmer, Ves, Genesis, Gentle Giant, Van Der Graaf Generator, Focus, Kansas зэрэг хамтлаг тооцогддог.

PSYCHEDELIC ROCK
Психоделик-рокийг vvнээс єєрєєр "асид-рок” болон "сан-францискогын саунд” ч гэж нэрлэдэг. Тvvнчлэн хєгжмийн энэ стилийг vvссэн цагаас эхлэн "хачин рок” гэдэг байсан нь энэ урсгалын хєгжмийн онцлогоос болдог байсан болов уу. Орчин vеийн хамтлагаас энэ чиглэлээр Dead Can Dance хамтлаг "цэвэр” тоглож байна. Харин эртнийхээс бол Grateful Dead, Jefferson Airlines, Quicksilver Messenger Service зэрэг Сан-Францискогын хамтлагийг нэрлэж болох юм. Мєн єєр утгаараа "химийн хєгжим” ч гэгддэг энэ стилийн уран бvтээлчид ихэнхдээ хар тамхи ихээр хэрэглэдэг нь сайн уран бvтээл гаргахад нь нєлєєлдєг байх. Єнєєдєр энэ стилийн vнэнч цэргээр ганцхан Grateful Dead шалгаран vлдээд байгаа бол бусад санаачлагч хамтлаг нь одоо фьюжн, прогрессив-рокоор уран бvтээлээ хийдэг болсон байна.

PUNK ROCK
Панк-рок гэдэг нь 1960-аад оны дундуур "бритиш инвэйшн”-д Америкчvvдийн барьсан хариу цохилт гэж ойлгож болно. Гэхдээ энэ чиглэлээр тухайн vед ихэнхдээ сонирхогчид тоглодог байснаас Англичуудад тийм ч их хvнд тусаж чадаагvй байна. Хєгжим судлаачдын vзэж байгаагаар хамгийн анхны панк-рок цохилтонд The Kinks-ийн 1964 онд гаргасан "You Really Got Me” дууг тооцдог юм. Гэхдээ панк-рокийн хєгжил цэцэглэлт дєнгєж 1970-аад оны дунд vеэс эхэлсэн гэж vздэг бєгєєд тэр vед панк-роккерууд "панк бол жижиг vстэй, хар савхин хvрэмтэй цагаан арьстнууд байх ёстой” гэж уриалдаг байжээ. Англид панк-рокийг анх Ramones, Talking Heads, Television зэрэг 1960-аад оны "гаражны-рок”-ийг уран бvтээлдээ нэвт шингээсэн хамтлаг жинхэнэ урлаг гэдэг утгаар нь хєгжvvлсэн байна. Мєн "Anarchy In The U.K.” /Sex Pistols/, "White Riot” /The Clash/, "Boredom” /The Buzzrocks/ гэсэн анти-хитvvд Английн панк-рокод хvч нэмэрлэсэн юм.

RAP
1980-аад оны дунд vеэр рэп нь реггей болон фанк стилиэс "тєрсєн” бєгєєд трэш болон панк-рок урсгалтай "танилцсанаар” єєрийнхєє хєгжлийг тодорхойлсон байна. Рэпийн сонгодог хєгжмийн зэмсэг нь пянз тоглуулагч бєгєєд дууны текстийн хувьд хип-хоп, рэп гэсэн хоёр хэсэгт хуваагддаг байна. Анх рэп нь 1970-аад оны дунд vеэр Нью-Йоркийн диско клубуудээр "харагдаж” эхэлсэн байна. Ингэхдээ тэд бvжигчид, заал хоёрыг хооронд нь холбож єгєх зорилготой аудио аппаратур дээр ажилладаг диск-жокей/DJ/-г гол дvр тєрхєє болгосон байна. Анхны рэпперvvдийг "спиннерvvд” /to spin–эргэлдvvлэх/ гэж нэрлэдэг байсан нь тэдний тоглодог пянз тоглуулагчтай холбоотой байсан болов уу. /єнєєдєр тэднийг скрач /to scratch-маажих, самардах/ гэдэг болсон.орч./ Тэр vеийн нэрт "спиннерт” Америкийн Кул Херк, Африкийн Бамбаатаа болон Пит "Ди Жэй” Жонс зэрэг Бронксын залуучууд тооцогддог байжээ. 1977 он гэхэд рэпэд гранд-мастер Флэш, Ди Ди Жэй Холливуд, Дейв Ди нарын мэргэжилтэнгvvд гарч ирсэнээр рэп нь гудамжны брейк-дэнс /break-dance/ болсон юм. Тvvнчлэн Жэймс Браун, Sly And The Family Stone, Chic, Parliament зэрэг хар арьстнуудын хамтлаг дуучид рэпийг тэр vеийнхээ дискo-мьюзиктэй эн зэрэгцэх хэмжээнд хvргэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна. Рэп нь зєвхєн хар арьстнуудаас гадна цагаан арьстнуудын хамтлаг болон уран бvтээлчдийн хєгжимд тодорхой байр сууриа эзэлж чадсан юм. Run D.M.C., Public Enemy, Айс-Ти, Айс-Кюб зэрэг харууд энэ стилийг хауз, техно, хард-рок, соул зэрэг стильтэй чадварлаг нэгтгэн хєгжмийн цоо шинэ урсгалуудыг бий болгожээ. 1990-ээд он гэхэд рэп нь текст, хэлбэрийнхээ хувьд єєрчилєгдєн gangsta-rap гэгддэх болов. Vvнээс vvдэн Америкийн засгийн газар рок бvтээлд л хяналт тавихаасаа гадна бас энэ стильд анхаарлаа хандуулах хэрэгтай болсон байна.

REGGAE
Реггэй хєгжим гэдэг ойлголт анх 1968 онд бvжгийн хєгжмийн хэлбэрээр Ямайкад бий болжээ. Vvнээс арай сvvлд афро-карибийн хєгжим болон Америкийн ритм-энд блюзыг реггэй гэж нэрлэх болсон байна. Ингээд тvvх сєхье. Бvр 1940-єєд оны vеэр Ямайкачууд "менво” гэж нэрлэдэг байсан хєгжмийн энэ стиль цэвэр африк дуу, гитарын тоглолт бєгєєд тэдгээрийн аялгуу нь калипсо, румба, меранга, самба зэрэг бvжгийн ритмтэй хосолсон байдаг байлаа. Дэлхийн II дайны дараа Ямайкагын радио станцаар Майами, Шинэ Орлеан, Мемфисийн диск-жокей нарын ритм-энд-блюз дуунууд явагдах болсоноор 1940-єєд оны сvvл 1950-иад оны эхээр энэ улсад ритм-энд- блюз газар авах болжээ. Харин 1960-аад он гэхэд Америкийн хєгжим энэхvv арлыг нємрєн авснаар нутгийн хєгжимчид болох Дюк Рейд, Коксуон Додд, Принс Басстер нар зориулалтын аппаратур худалдан авч студи байгуулан Ямайкагын дуучид, хамтлагийнхаа дууг бичиж эхлэв. Ингэснээр Ямайкагын анхны дуу бичлэгийн "Kingston” тєв байгуулагдаж Лорел Эйткэн, Оуэн Грэй, Жэки Эдвардс, Деррик Морган нарын vлээвэр хєгжим, контрабасс, цахилгаан гитар ашигласан 4/4-ийн хэмнэлтийн аранжировкатай дуунууд хийгдэж Америкийн ритм-энд-блюзийнхнийг сандаргаж эхэлжээ. Ямайкагын хачирхалтай гэмээр хєгжмийн ритм сонгодог ритм-энд-блюзтэй холилдсоноор хєгжмийн логикын хувьд энэ нь "ска” гэдэг шинэ стилийг бий болгосон байна. 1960-аад оны дунд vеэр "ска” нь Америкийн ритм-энд-блюзтэй адилхан хєгжмийн нэгэн бие даасан урсгал болоод байсан бєгєєд энэ хоёр нь "госпелз”-ээр дамжин хоорондоо холбоотой байж болох байлаа. 1966 онд удаан, моно тоньтой "ска” нь "рок-стэди” гэдэг нэртэй болов. Рок-стэдийн анхны хит-мейкерээр Элтон Эллис, Делрой Уилсон, Кен Бут, The Heptones, The Paragons мєн Английн The Kinks, Hollies, The Beatles зэрэг хамтлаг дуучид тооцогдох болсоноор Их Британийн телевиз ч гэсэн тэднийг оролцуулсан "Рок Стэди” хэмээх нэвтрvvлэг явуулдаг байлаа. Тэгвэл 1968 онд рок-стэдийг арай хэмнэлттэй болох "поппа-топ” орлох болж гол тєлєєлєгчдєд нь The Pioneer, харгис реггэй The Slickers, мєн Дэзмонд Деккер нар тодроод байв. Ингээд бvр 1970-аад оны эхний хагас гэхэд Mighty Diamonds, Black Uhuru, The Itals, Sly And Robbie, The Roots, Radics Band зэрэг хамтлаг реггэйгийн сонгодог хэмнэлийг жинхэнэ утгаар нь тодорхойлж чадсанаар энэ стилийг хєгжмийн нэгэн бие даасан урсгал болгосон байна. Реггэй нь Америк тєдийгvй Европод ялангуяа Англид ихээхэн хєгжсєн бєгєєд энэ ч утгаараа Элвис Кастелло, The Police, The Specials, The Clash, The Damned, The Rolling Stones зэрэг томоохон хамтлаг, дуучид єєрсдийн бvтээлдээ энэ стилийг ашигладаг болжээ. Мєн реггэй нь рок-хєгжмийн бvхэл бvтэн нэгэн урсгал болж чадаад зогсохгvй 1980-1990-ээд оны рэп, фанк, панк-рок, хардкор зэрэг стильд ч ашиглагдах болсон юм. 1980-аад оны эцсээр Америкт синтез-реггэй-фанк нь Faith No More, Extreme, Red Hot Chilli Peppers хамтлагаар дамжин "хил давжээ”.

RHYTHM & BLUES /R&B/
Анх 1940-єєд оны эхээр "харуудын” поп хєгжмийг ийнхvv нэрлэх болсоноор R&B vvссэн байна. Харин 1950-иад оны дундуур энэ стиль соул, фанк, диско зэрэг урсгалаар єєрийн гэсэн хєгжлийнхээ замыг олсон гэдэг. Мєн vvний зэрэгцээ "биг-бэнд” харуудын хамтлагууд болон цагаан арьстнуудын блюзын дундаас "сонгодог-блюз” бий болжээ. Энэ нь нєгєє утгаараа 1940-єєд оны биг-бэнд, 1950-иад оны рок-н-ролл хоёр нь нэгдсэн гэсэн ойлголт юм. Рок-н-ролл нь хамгийн анх мєн энэ стилийн аранжировкатай байсан бєгєєд рок сонирхогч та Рой Брауны "Good rockin’ Tonight” гэсэн дуунаас vvнийг сонсож болно. Харин Америкийн гэх ритм-энд-блюзыг рок хєгжмийн тvvхэнд Английн The Rolling Stones, The Animals, The Kinks, The Who зэрэг хамтлаг оруулж ирсэн байна. 1960-аад оны эцэс 1970-аад оны эхээр Их Британийн рок хамтлагууд R&B-г хард-рокод ашигласнаар олон янзын стилийг бий болгосон бєгєєд єнєєдєр блюз болон ритм-энд-блюз нь хоорондоо зарчмийн ямар нэгэн ялгаагvй болоод байгаа юм.

ROCK ‘N’ ROLL
1970-аад оны дундуур рок-н-ролл нь "рок” гэдэг ойлголтыг тодорхойлж эхэлсэн бєгєєд ер нь бол энэ стильд хард, хэви, панк, индастриэл, модерн зэрэг рэйв, рэп хоёроос бусад бvх стиль хамрагддаг байна. Рок-н-ролл нь єєрєє харуудын ритм-энд-блюзын хувьслын vр дvнд бий болсон бєгєєд ихэнхдээ цагаан арьстнууд энэ стилиэр тоглодог байжээ. Хэви-металлаас бусад бараг бvх стильд "гар хvрч” чадсан домогт Элвис Пресли рок-н-роллын анхны дуучин гэдэг утгаараа тvvнийг энэ стилийн "хаан” гэж vздэг. Рок-н-ролл стилиэр тоглодог хамтлаг, дуучдын гол хєгжмийн зэмсгvvд нь цахилгаанжсан байдаг бол vvнд цахилгаан гитар №1-д тооцогдож харин басс-гитар, контрабасс, бємбєр, vлээвэр хєгжим зэрэг нь ар араасаа єєр єєрийн байрлалаа эзэлдэг. Рок-н-ролл байгуулагдсан цагаасаа эхлэн "сексуальный” гэмээр дууны текстээрээ шvтэн бишрэгчдээ татаж байсан бол харин хєгшчvvлээс зэмлэлийг хvртэж байжээ.

THRASH METAL/ THRASH ROCK
Хэви-металл-рокоос гаралтай энэ стиль харгис, хvнд, чанга, хурдан гэдгээрээ бусад рок стилиэс эрс ялгардаг юм. Трэш стилиэр тоглоход тухайн хєгжимчнєєс хєгжмийн асар их мэдрэмж болон єндєр техникийг шаарддаг байна. Энэ стиль хєгжмийн ямарч абсурд болон жанрыг хєгжимчдєєс болон шvтэн бишрэгчдээсээ "гуйдаггvйгээрээ” бас л онцлогтой. Энэ стилийн сонгодог жишээ гэвэл Metallica, Slayer, Sepultura нар юм.

WHITE METAL
"Цагаан металл” буюу "амьдралыг тодорхойлогч металл” гэгддэг энэ стиль текстийн хувьд ч хєгжмийн аранжировкийн хувьд ч black metal-ийн "антоним” /эсрэг/ ойлголт юм. Гэхдээ нэг харамсалтай зvйл нь єнєєдєр энэ стилиэр тоглодог хамтлаг, дуучид маш ховордсон юм.

FOLK ROCK
Энэ хєгжмийн стиль нь 1950-1960-аад оны vед поп хєгжим ємнєхєєсєє арай л ритмтэй болж vvндээ ардын хєгжмийн саунд нэмэх болсоноор vvссэн гэж vздэг байна. Folk-rock-ийн хамгийн анхны нэрд гарсан тєлєєєлєгч нь гэвэл Америкийн дуучин, хєгжмийн зохиолч Боб Дилан юм. Энэ стилийн хамгийн оргил vе нь 1960-аад оны дунд vе бєгєєд тэр vед ардын хєгжим нь олон хамтлаг дуучдын уран бvтээлд байр сууриа эзэлж энэ чиглэлээр Ричи Хайвенс, Жонни Митчелл, Мелани зэрэг хєгжмийн зохиолчид болон хєгжимчид шилдэг гэгдэх бvтээлээ гаргаж байв. Америкийн нэрд гарсан хєгжим судлаач Алан Ломакс "Хэрвээ та нар ямар нэгэн рок хєгжмєєс ардын гэх ямар нэгэн хэв маяг, аялгууг сонсвол тэр vед та Folk-rock-той холбогдлоо гэж ойлгох хэрэгтэй” хэмээн хєгжмийн энэ стилийг энгийн vгээр тодорхойлсон байдаг. Folk-rock-ийн сонгодог жишээ бол Пол Саймон, Артур Гарфанкел нарын "El Condor Pasa” юм.

HARD ROCK
Энэ нь харгис, хvнд рок гэсэн vг юм. Хард-рок 1960-аад оны дунд vеийн поп хамтлагуудын уран бvтээлд анх илэрсэн байна. Ялангуяа Blue Cheer, Cream зэрэг хамтлаг энэ стилиэр тоглож эхэлсэн юм. Тэгвэл тэднээс хойш жинхэнэ хард-рок гэдэг утгаар нь The Beatles, The Rolling Stones, Yardbirds хамтлаг хєгжvvлсэн гэж vздэг. Хард-рокод бємбєр, басс-гитар, контрабасс, ритм-гитар, даралтат хєгжим зэрэг хєгжмийн зэмсгvvд ихээхэн vvрэг гvйцэтгэдэг. 1970-аад оны эхээр энэ стильд дууны текст болон хєгжим тоглох чадвараараа Led Zeppelin, Deep Рurple, Black Sabbath, Nazareth, Grand Funk, Railroad зэрэг "мангасууд” шvтэн бишрэгчдээ бишрvvлж байлаа. Эцэст нь онцолж хэлэхэд хард-рок нь арт-рок, хард-фьюжн, глиттер-рок, ритм-энд-блюз, хардкор зэрэг хєгжмийн урсгалыг бий болгосноороо бусад рок стилиэс ялгарч чаддаг юм.

HEAVY METAL
Хvнд-металл гэсэн энэхvv стиль хард-рокийн адил 1980-аад оны эхээр маш хvчтэй хєгжиж эхэлсэн гэж vздэг. Хэви-металлыг мєн л нєгєєх хард-рокийн партизанууд болох Led Zeppelin, Deep Рurple, Black Sabbath, Nazareth, Blue Cheer, Cream зэрэг хамтлаг vvсгэж мєн хєгжvvлсэн. Тvvнчилэн гитарын хvчтэй рифф, соло гитарын гоцлол, бємбєрийн хурдтай ритмийг Английн Tiger Of Pan Tang, Diamond Heads, Saxon, Iron Maiden зэрэг хvнд-рок хамтлаг бий болгосноор хэви-металлаас спид болон трэш-металл урсгал vvсчээ. Єнєєдрийг хvртэл хэви-металлыг америкийнх, хард-рокийг английнх гэж салгаж ойлгосоор байгаа бєгєєд vvний тод жишээ бол Metallica, Def Leppard хоёр юм. Хэви-металл гэдэг энэ vг анх 1959 онд зохиолч Уильям Берроузын "Naked Lunch” гэдэг номонд гарсан бєгєєд vvгээрээ тэрээр тухайн vеийнхээ ховор, дасал биш хєгжмийг нэрлэж байжээ. Харин сэтгvvлчдийн хэллэгэнд "Cream” сэтгvvлд ажиллаж байсан рок-тоймч Лестер Бэнгз анх оруулж ирсэн байна.

BRITISH INVASION
1964-1966 онд Америкийн хит-парад болон радио сувгийг Английн хамтлаг дуучдын бvтээл эзэгнэж эхэлсэнийг ийнхvv нэрлэдэг байжээ. Тэдгээр бvтээлийн тоонд The Beatles, The Rolling Stones, Yardbirds, Kinks, Animals, Mercybeat, Jerry And The Pacemakers, Dacotas, Midbeanders, Herman’s Hermits зэрэг олон хамтлагийн шилдэг хит багтаж байлаа. Энэ урсгалын рок-хєгжимд оруулсан гол хувь нэмэр нь гитарийн уянгалаг аялгуу, дууны хурц композици, дуучны хоолойны гармон зэргээр 1970-1980-аад оны vеийн хєгжмийн урсгалд эргэлт хийсэнд оршдог. Энэ дайралтын улмаас Америкт ч гэсэн Big Star, Nack, Boston, Bon Jovi зэрэг олон хvчирхэг хамтлаг тєрєн гарсан байна.

AFRO-ROCK
Ємнєд Африкийн орчин vеийн хєгжим дэлхийн дансанд анх 1959 онд хєнгєн хєгжмийн бичлэгтэй 33-ийн эргэлттэй нэгэн пянзаар бvртгэгджээ. Тvvнээс хойш жилийн дараа гэхэд хар тивийн залуучууд Европ болон Америкчуудад зориулан рок-н-ролл маягын vндэсний хэмнэлттэй хєгжмийг хийж эхэлсэнээр афро-рокийн суурь тавигдсан гэдэг. Африкийн орчин vеийн хамтлагууд эхэндээ Европ тивийнхний адил рок-н-роллын хаан алдарт Элвис Преслигийн гайхамшигт дуу хєгжмєєр "євчилж” эхэлсэн байна. Тvvнчлэн "битломания” урсгал болон тухайн vедээ Английг тєдийгvй дэлхийг байлдан дагуулаад байсан The Rolling Stones, The Who, Hollies, Kinks зэрэг хамтлагийн хєгжмєєс "зайлж” чадаагvй гэдэг. Энэ ч утгаараа "хар арьстнууд” маань тэр vедээ зєвхєн Элвис Пресли болон The Beatles зэрэг бусад нэрт хамтлаг дуучдын бvтээлийг эх орондоо дэлгэрvvлж байлаа. Ємнєд Африкийн хамгийн алдартай хамтлагийн нэг Ladysmith Black Mambazo 1950-иад оны дундуур байгуулагдсан байна. Энэ хамтлагийн хєгжмийн зохиолч Аарон Лерол 1958 онд "Tom Hark” дуугаараа хамгийн анх Английн хит-парадад багтаж чаджээ. Тэгвэл энэ хамтлаг сvvлийн vед уран бvтээлээ Пол Саймон, Жорж Клинтон зэрэг алдартануудтай хийдэг болсон байна. Тvvнчилэн энэ тивээс Мариам Макеба, Хью Масекель нарын нэр алдар эх орондоо тєдийгvй дэлхийн хєгжмийн тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн юм. Эдгээр хамтлаг дуучдын уран бvтээл дэлхийд эх орныхоо нэрийг гаргаад зогсохгvй єнєєгийн Америкийн панк-рок, трэш-металл рок хамтлаг, дуучдын бvтээлд асар их нєлєєлсєєр байгаа билээ. Ємнєд Африкийн хєгжим орчин vеийн рок-хєгжимд хєнгєн, уянгалагаас нь авхуулаад бvр хvнд-металл хvртэл нь єєрсдийн хувь нэмрээ оруулсаар байгаа юм. Vvгээр зогсохгvй тэдэнд альтернатив хєгжим, жаз-рок, гранж-рок, реггей, поп-рок, хардкор гээд ер нь бvх хєгжмийн урсгалууд бий. Орчин vеийн алдартануудаас нь "африкийн Боб Марли” гэгддэг Лаки Дьюб, Английн алдарт "King Kong” мьюзиклд дуулсан Летта Мбулу болон Splash хамтлаг, Питер Габриэлийн тоглолтонд оролцсон гитарчин Даниэл Тщанда мєн хамгийн сvvлийн цомгоо хагас сая хувиар борлуулсан Dalom Kids трио гээд олон хамтлаг дуучдыг нэрлэж болох юм.

AMBIENT
Энэ нь барууны хєгжмийн уянгалаг ритм оролцоогvй хєгжмийн нэгэн урсгал /стиль/ юм. Эмбиент нь ихэнхдээ Зvvн Европ болон Азиас тєрдєг байна. Энэ стилийн євєрмєц элемент /саунд/-ийг Майк Олдфилд, Карлос Сантана болон готик-рок Dead Can Dance, This Mortal Coil зэрэг рок-хєгжмийн янз бvрийн урсгал чиглэлээр тоглодог хамтлаг дуучдын бvтээлээс сонсож болох юм.

BLUES
Арт-рок, авангард-рок, болон ер нь рок хєгжмийн бvх бvтээл нь угтаа ХIX зууны дунд vеэр африкийн хар арьстнуудаас бий болсон "блюз” хэмээх энэхvv стильтэй салшгvй холбоотой байдаг. Харин хотын буюу орчин vеийн гэгддэг блюз нь ХIХ зууны сvvлч ХХ зууны эхээр "амьдралыг тодорхойлогч хєгжим буюу сэтгэл санааны хямралаас тєрсєн хєгжим” гэсэн "Rolling Stone” сэтгvvлийн тодотголтой бий болжээ. Хэрвээ рок хєгжимтэй холбоотой блюз яригдах юм бол vvнийг хамгийн тvрvvнд "гитарын блюз” гэж ойлгох хэрэгтэй. Vvний vндэс суурийг хамгийн анхны гитарчин, мєн рок хєгжимд жаз-техникийг нэвтрvvлж чадсан Би Би Кинг, Ти Боун Уокер хоёр бий болгосон гэж vздэг. Тэр хоёрын араас Английн Yardbirds, The Rolling Stones, Blues Breakers мєн Америкийн Canned Heat, Santana Band зэрэг олон алдартай хамтлаг дуучид энэ стилиэс тєрж бас хєгжvvлсэн юм. Блюз нь тэр чигтээ тухайн гитарчины ур чадварыг шалгадаг томхон шалгуур бєгєєд энэ шалгалтанд єнєєгийн рок хєгжмийн гитарийн хаан гэгддэг Жими Хэндрикс, Эрик Клэптон нараас авхуулаад Эдди Ван Халлен, Гари Мур хvртэлх бvх "акулууд” хамрагдсан байна.

FUNK
Фанк гэдэг бол ритм, цохилттой, тийм ч их аялгуут бус "хар”-уудын хєгжим юм. 1960-аад оны vеэр энэ стилийн гол тєолєєлєгчдєд Жеймс Браун, Booker T. And MG’s, Sly And The Family Stone, Ohio Players, Parliament зэрэг хамтлаг, дуучид хамрагдаж байлаа. Фанк нь єєрєєсєє тухайн vедээ хєгжмийн шинэ урсгалд тооцогдож байсан "диско”-г бий болгосон гэж vздэг. 1970-аад он гэхэд фанкийн мэргэжлийн хєгжимчид тєрж эхэлсэн байна.

FUSION
Энэ стильд Английн арт-рок, синтез-жаз-рок хєгжимчид багтдаг бєгєєд 1960-аад оны дунд vеэр алдарт жазмен Майлз Дэвис фьюжныг бий болгожээ. Тvvнээс хойш Жон Маклафлин, Тони Уильямс, Билли Кобхэм, Чик Кориа, Жозеф Завинул, Уэйн Шортер зэрэг олон алдартан энэ урсгалд єєрсдийн хувь нэмрээ оруулсан байна. Энэ стильд гол тєлєв тєгєлдєр хуур, гитар зэрэг хєгжмийн зэмсэгvvд ихээхэн vvрэг гvйцэтгэдэг. 1970-аад оны сvvлээр жаз-саксофонист Орнетт Коулмен фьюжнээс фри-жаз, жаз-рок-фьюжн зэрэг цоо шинэ ургалуудын эхлэлийг тавьжээ.

COUNTRY
Кантри буюу кантри-рок гэдэг нь Америкийн "дотоод” хєгжим юм. Кантригийн тvvхийг сєхвєл энэ хєгжмийн стилийн суурийг анх Английн цагаачид бий болгосон гэдэг. Хэрэглэгддэг хєгжмийн зэмсэгийн хувьд гэвэл хийл, гитар голчилдог бол дууны текстийн агуулгын хувьд гэвэл эх нутгийнхаа гоо vзэсгэлэнг бахдан магтсан, эр зориг, vvрдийн хайр дурлалын тухай єгvvлсэн байдаг байна. Харин єнєєдрийн хувьд гэвэл энэ уламжлал нь хєдєє нутагтаа л хадаглагдан vлдсэн бол тєв суурин газартаа бvжгийн хэмнэл гэсэн тал руугаа нилээн тvлхvv хєгжиж байна. ХХ зууны эхэн гэхэд "уулын хєгжим” нь Америкт "кантри” гэж нэрлэгдэн оркестр болон бие даасан дуучин гэсэн хоёр хэсэгт хуваагдаж эхэлжээ. Тэр цагаас хойш кантри хєгжмийн єєрчлєлтийн дагуу текст болоод хєгжмийн саундын хувьд орчин vежсээр ирсэн байна. 1930-аад он гэхэд Теннесси мужын Нешвилл хот кантри хєгжмийн гол тєв болсон бєгєєд кантри хєгжимд зориулсан долоо хоног тутмын радиогын нэвтрvvлэг тогтмол явагдах болжээ. Яг тэр vеэр Техасд кантригаас улбаалсан блюз, жаз, фолк зэрэг хєжмийн урсгалууд бий болжээ. 1940-єєд оны сvvлч 1950-иад оны эхэн гэхэд кантри нь "кантри-энд-вестерн” гэдэг нэртэй болжээ. Сонгодог кантриг бас ”ханки-тонк” ч гэж нэрлэдэг бєгєєд 1950, 1960-аад оны vед энэ стилийн гол тєлєєлєгчдєд Хэнк Уилъямс, Жорж Жонс, Лоретта Линн, Мери Хаггерт нар тооцогдож байлаа. Харин 1960-аад оны сvvл гэхэд Жерри Ли Лъюс, Жонни Кеш болон залуу хєгжимчин Боб Дилан нар кантрид рокийн уур амьсгалыг оруулж ирсэн юм. Ингээд цаашаагаа рок хєгжимчдийн тоглодог болон модерн-кантри гэсэн 2 урсгал бий болсон юм. Єнєєгийн хєгжмийн ертєнцєд рок, жаз, фолк, хард болон бусад шинэ урсгалууд бий болоод байгаа хэдий ч тэдгээрээс кантри хєгжмийн саунд мэдрэгдсээр л байгаа билээ.

HEAVY METAL
1980-аад оны эхээр эрч хvч нь суларсан Hard рокын дараа сэтгэлгээ, уран чадвар,техникийн хувьд шинэ шатанд орсон "Heavy” metal мэндлэх ,ноёрхох эрин рок етєнцєд ирсэн.Зєвхєн нэрсийг нь дурдахад цаг vл хvрэх тул товч дурдъя:Iron maiden,Judas Priest,Manowar,W.A.S.P сvvлийн vеийнхээс Gamma Ray,Symhony X, Primal Fear гэх мэтчилэн маш олон бий.Эдгээр heavy metal дарга нараас илvv хvчтэй,хурдтай цоглог "Speed” хамтлагууд болох Running Wild,Helloween,Blind Guarden,Grave Digger,Rage гэхчилэн асар олон хамтлагууд тєрєн гарсан бєгєєд Hard,Heavy,Speed metal-ууд одооч оршсоор хєгжмийн хатуу тєрлийг бий болгох хvн тєрлєхтнийг арай илvv сэтгэлгээний хєгжим сонгоход,амьдралын цуст болоод бараан талыг харж мэдрэхэд гvхзгий нєлєє vзvvлсэн юм.

THRASH METAL
Ер нь 1980 аад он бол рок хєгжимд хамгийн аугаа зvйрлэшгvй vр єгєєжтэй байсныг гаригийн тvvхэнд бичиглэн vлдээх байх гэж бодож байна. Энэ vед heavy,Speed,Trash,death,Doom,Black metal гэхчилэн дотроо асар олон задарсан хєгжмийн урлагийн хамгийн агуу,харгис мансуурам чиглэлvvд бий болсон байна. Мєн vvний хажуугаар хуучин панк,хардууд ч цэцэгэлн хєгжсєєр л байсан.Trash metal хєгжим нь Америкаас гаралтай бєгєєд энэ чиглэлийг бий болгогч monster-ууд нь Slayer, Metallica, Megadeth, Overkill, Exodus, Sodom. Sepultura,Kreator,Destruction мэт хамтлагууд янз бvрийн vндэстний дотроос тєрєн гарсан.Vvнийг товч vгээр илэрхийлэхэд: Туйлын хvчирхэг солиором хурдан, хэт шударга тексттэй, vзэл санаатай хєгжмийн амьд машинууд юм. Тэд Рок хєгжимд єєрсдийн бvхэл бvтэн vеийг тунхагласан,одоо ч ХХ зууны тєгсгєлд амьд буй

DEATH METALl
Рок домог vргэлжилсээр,ирээдvйд ч vргэлжилхийн нотолгоо нь 1980 аад оны дундуур энэ гариг,тvvний оршин суугчдийг хэтэрхий тvрэмгийгээр угзчин сэрээсэн death metal дэлбэрэлт байлаа.
Тиймээ Death metal хєгжим нь хvн тєрлєхтний оршихуйн харанхуй тавилан,єєрсдєє мэдэрдэг хэрнээ ил гаргахаас vргэлж эмээдэг,сэтгэлийн бараан тал,амьдралын харгис vнэн,бурханлаг байгалийн сvйрэл,сэтгэл зvрхний орь ганцаардал, Наркотизм,садарлал зэрэг асар єргєн єргєн сэдвийг аймшигтай хилэнт хоолой,хєгжим,текст,гадаад догшин байдлаараа илэрхийлж,амьдралд итгэлээ алдсан,гасланд унасан,єєрийн єчvvхэн амжилтандаа бардагч хvмvvс,ер нь л нийгмийн янз бvрийн давхараанд хамрагчдад аюултай цохилт,бас урам зориг, баатарлал гашуудал зэргийг бэлэглэж,єєрийгєє танин мэдэх,бусад амьд бодгаль ба амьгvй зvйлсэд хэрхэн хандах ч юмуу,ямар нэг тєвшинд сэтгэхэд нь нэг ёсны эрчим хvчний хангамж, дор хаяхад "батарей”болдог мэт бидэнд санагддаг юм.
Тєлєєлєгчдийг дурдвал: Death,Obituary,Carcass,Beneduction,Vader гэхчилэн хангалттай vргэлжилнэ.
Орчин vеийн рок урлагт Death metal нь хамгийн баялаг,олон єнгє аястай,олон салбарт хуваагдсан чиглэл юм.
1990 ээд оны сvvлчээр ч Death metal улам тєгєлдєржсєєр бичлэгийн дээд тvвшинд бvтээгдсэн хvн гэж амьтны махбодийн болоод оюун сэтгэлгээний мєнхийн сэдэв болсон vхэл амьдралын сэдвийг танин мэдхийг эрмэлзсэн шинэ бvтээлvvд туурвигдсаар одоог хvртэл олон сонсогч fan-vvдтэй хэвээр байна.

DOOM METALl
…Одоо "Doom” metal буюу ойлгомжтойгоор тайлбарлахад удаан "”vхэл”,”мєхєл” ба амьдрал,сэтгэлийн дотоод харанхуйлал, дундад зууны vеийн баргар аж тєрєл мэт сэдвvvдийн тухай асар нvсэр,ужиг удаан(меланхолик) барзгараар илэрхийлдэг буюу нvсэртдэг. Гол тєлєєлєгчид нь Opeth,Paradise Lost,My dying Bride,Anathema гэхчилэн vй олон.DOOM metal сонсох,мэдрэхэд ахуйн болоод сэтгэлзvйн нєхцєл байдал,тэвчээр их шаардлагатай. Мєн маш олон удаа сонсох!!

GOTHIC METAL
Gothic metal нь 1992-1993 оны vеэс эхэлсэн ба ерєнхийдєє дундад зууны мартагдсан тансаг ба харанхуй аялгуу,нvгэлт цаг vеийн рок хєгжмийн хамгийн агуу ололт,техник,хєг аялгуутай хослуулсан байдаг сонгодог хєгжмийн бvхий л элементvvд: мэргэжлийн хоолой,оркестр ба ганцаарчилсан хєгжмийн зэмсгvvдийн тоглолт,бас хvчирхэг Death metal хоолой,хэтэрхий баргар текст. Gothic metal хєгжмийг сонсоход рок хєгжмийн бvх хувьсал, хєгжлийг гадарладаг,ер хєгжмийн урлагийн талаархи мэдлэг, мэдрэмж ихэд шаардлагатай гэж барууны хэвлэлvvдэд бичсэн нь бий.Хэрэв та харанхуйн гоо сайхныг дээдэлдэг,сонгодог хєгжимд элэгтэй,амьдрал гээч нь дандаа гэрэл гэгээтэй байдаггvйг,мєн хvн заримдаа уйтгарлан гуних шаардлагатайг хvлээн зєвшєєрдєг бол Gothic metal сонсох хэрэгтэй мэт.Гол тєлєєлєгчид нь Theatre of Tragedy,Lacrimosa,Moonspell,Angizia,Sadness,Gallery, Misantrope гэх мэт мянга мянган(dark) metalist-ууд.

BLACK METAL
Христийн ертєнцєд vнэ хvндээ аль хэдийнээ алдаж эхэлсэн vнэн шашинтны бурхад,гэгээнтэн,хувилгаадыг элэглэн доромжлогч Satanist зарчмийг vндсээ болгосон "Black”metal хєгжмийн эхийг Европын Venom,Bathory,Celtic Frost,Америкийн Deicide гэхчилэн анхны Satanist metal хамтлагууд тавьсан бол 1990 оны эхээр шинэ vеийн Black metal хєгжим бий болж,Христийн ертєнчийг эзлэн тvрэмгийлсэн ажгуу. Энэ чиглэлээр тоглогч хамтлагууд орчин vеийн Rock Cor ертєнцєд ихэд тvгэж,нэг ёсондоо моодонд ороод байгаа ба vзэл санаа,нэр текстийн хувьд харанхуйн хунтайж SATAN,эртний баатрууд-дайны тvvх,цус сорогч,буг чєтгєр,ямар нэг vндэстний дэлхийн тулалдаанд vлдээсэн магтуу,ялагдал зэрэг тvvхийн,уран санааны,vлгэр домгийн,vхэл, мєнхрєлийн сэдэвтэй бvтээл туурвидаг.Black metallist-уудын буг яєтгєр,хvлэг баатрууд мэт гадаад байдал,асар хахиртан,бас туйлын тансаг эгшиглэн нь vнэхээр гайхалтай эвлэлдэн зохицсон байдаг.Мєн чєтгєр,шулмын дотор самардсан инээд,гиншээн,араатны улиан,хvрхрээ,аадар бороо,аянга цахилгааны нижигнэн нvргэлэх чимээн сонгодог хєгжмийн тансаг ба гашуун эгшиглэн нь Black metal-ийн нvсэр удаан,хэтэрхий хурдтай хэмнэлийг чимгэлсэн нэг ёсны "Шулмын симфони” гэмээр сэтгэгдэл тєрvvлнэ.

Category: Мэдээ Мэдээлэл | Views: 838 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 2
 
 
2

Kasabian

ed nars goy ni black, heavy, thrash ahahha
 
 
 
1

NoNo - Chan...

Glam Rockiin Tuxai Biihko Biina Shtee...
 
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  6сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Мэдээны архив