Бямба, 2024-04-20, 12:13 PM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 6сар » 10 » Rock Зурхай сонирхолтой л юм...
4:08 PM
Rock Зурхай сонирхолтой л юм...

За хэрвээ та амьд хөгжим сонирхдог сонсдог бол өөрийн ордоо нэг уншдаа яг таараад байгаамаа.

Хонь
12 ордоос хамгийн цоглог бөгөөд хүчтэй орд. Энэ ордны рокерүүд ширүүн бөгөөдтүргэн зантай энэ нь тэдэнэд сайн муу 2 талыг авчирдаг. Эрч хүч нь унтрашгүй цуцашгүй түүнийг анзаарахгүй байхын аргагүй энэ чанар тэднийг хөдөлмөрч бөгөөд шаргуу болохыг харуулна. Нөгөө талаар тэд хэт их түргэн цочмог уураар аливаа зүйлийг сүйтгэхдээ гаргуун. Хонины ордны рокерүүд ихэвчлэн аялгуулаг бөгөөд сэтгэл зүй болон бие махбодид нь нөлөөлж чадахуйц урсгалын хөгжмийг түлхүү сонсдог боловч тэд нэг халалт авсан бол доргио хэмнэл хүнд хардкор д бол нугасгүй нэг ёсондоо тэд ганцаараа ч олуулаа байгаа үедээ ч тэд рокер гэдгээ харуулж чаддаг. Энэ ордны рокерүүд их сониучхан янз янзын зүйл сонирхож оролдох нь элбэг. Тэдний дундаас агуу их авьяаслаг уран бүтээлчид төрдөг нэг урсгалын хэв маягтай эвлэрдэггүй.
Үхэр
Ихэвчлэн дуу цөөтэй боловч хариуцлагатай хүмсүүд. Амьдралыг байгаа чигээр нь үнэлж чаддаг. Тэдний сонирхолыг гоё сайхан хараа булаам зүйлүүд татдаг учраас их мэдрэмтгий мэдрэмжтэй рокерүүд байдаг байна. Тэд урсгалдаа үнэнч бөгөөд тууштай рокерүүд гэж дүгнэж болох ч үхэрүүд маань урсгалаа сонгохдоо олон талыг харж сонгодог учраас тэд нэг сонгосон урсгалдаа үнэнч байдаг. Итгэл найдварын илэрхийлэл болсон хүмсүүд байдаг гэнэ.
Ихэр
Тэднийг урьдчилж хэлэх хэцүү. Тэд юу ч байж магадгүй юу ч болж магадгүй. Тэд өөрсдөө таалагдсанаа л сонсож мэдэрч дагадаг үүгээрээ ч хувьсах гэж юу байдгийг үзүүлдэг. Ийм учраас энэ ордонд янз бүрийн рокерүүд их байдаг гэхдээ тэд нэг зүйлд удаан баригдаж туйлширдаггүй. Их авьяастай боловч түүнийгэ туушдаа хөгжүүлэх нь ховор. Тэд өнөөдөр Готик байсан бол маргааш Емо болчиж магад.
Мэлхий
Тэд их нууцлагдмал боловч нээлттэй байж чаддаг. тэд их мөрөөдөмтгий хийсвэр үзэлтэй өөрийгөө хэлж чаддаггүй эмзэгхэн хэврэгхэн. Мэлхийн ордны рокерүүд ихэвчлэн фантази талийн хөнгөн болон хүнд урсгалд илүү дуртай. Үргэлж түгшиж байдаг нь тэдний соргог бөгөөд мэдрэмтгийг харуулж буй хэрэг. Тэдний амьдралд хэрэгтэй гэсэн зүйлүүд байхгүй үед тэдний хувьд амьдрал үгүй гэсэн үг. Гэвч тэд хөгжмийн нарийн торгомсог мэдрэмжтэй хүмсүүд юм байна.
Арслан
Хатуу чанга жигд давтамж бүхий урсгал жанрт үнэн голоосоо дуртай өөрсдөө ч бас тийм хүмүүс. Тэд урлаг оюун ухааны ажилд гаргуун төрөлхийн мэт. Баргар харанхуй уйтгар гунигаас ангид байхыг эрмэлздэг боловч эргэн тойрондоо эвгүй уур амьсгал бүрдүүлэхдээ мастер юм байна. Арслангийн рокерүүд сүртэй мөртлөө эмзэг хүчтэй мөртлөө гайхмаар уян зөөлөн. Ихэвлэн хүнд рокерүүд байдаг аа.
Охин
Төгс төгөлдөр бөгөөд цэвэр цэмцгэр байдалд татагддаг. Дуу шуугианд дургүй учраас хөнгөн жанр юмуу классик урсгалд дуртай. тэд юу юунаас илүү өөрийгөө илүүд үздэг бүх зүйлд хянуур бөгөөд цэгцтэй хандахыг эрмэлздэг учраас тэд металл рокын зарим нэгэн зүйлүүдтэй зохицож чаддаггүй. хүнд элемент бүхий металл хөгжим болон орилоон, эмх замбараагүй ритм гэх мэт зүйлс дургүй. Рокер гэхэд өндөр шаардлагатай хэцүүхэн хүмүүс.
Жинлүүр
Гэнэн боловч хурц ухаан түргэн сэтгэхүйтэй. Эдгээр рокерүүд ихэвчлэн дундыг баримтлагч рокерүүд байдаг ба хүнд ч биш хөнгөн ч биш боломжийн урсгал руу тэмүүлдэг. /Дарк рок, симпоник рок, симпо мелодик металл гэх мэт/ Орчин тойронтойгоо гайхалтай сайн зохицдог. доргио үед доргио л байна тогтуун үед тогтуун л байна.
Хилэнц
Нарийн мэдрэмжтэй эрч хүчтэй шийдэмгий зориг бүхий хүмүүс. Ийм учраас шок металл урсгалд дуртай байх нь элбэг. Тэд маш их хүчийг өөртөө агуулж байдаг ба тэрийгээ тэр болгон ил гаргаад байдаггүй. Өөртөө болон эргэн тойрны хүмүүст аюулгүй байдлыг авчирдаг тэд дотуур тамиртай. Энэ шинжүүдээс харгалзаж тэднийг хүнд гарын рокерүүд гэж хэлж болноо.
Нум
Нийтэч хүмсүүд. Тиймээс хэсэг бүлгээрээ хардкорт доргих дуртай болохоор ганцаараа байгаа үедээ төдийлэн рок сонирхох нь юу л бол. Гүн ухаан фантастик чиглэлд дуртай рокерүүд. Эгэл жирийн байдалд дургүй. Болохоос болохгүйг нь хүртэл үздэг. Тэд нэг халахаараа бут авна.
Матар
Тэд биеээ тоосон хахир хүйтэн цэвдэг сэтгэгдэл төрүүлдэг ч үнэн хэрэгтээ тэд тийм биш харин ч эсрэгээрээ үнэнч шудрага гүн ухааны тэмдэг гэж үздэг. Гоц гойд санаа байхгүй ч тэд өөрсдийн ертөнцийг бүтээдэг түүндээ хүрч чаддаг. Тэдний дунд уран бүтээлчид олон бий. тэд гэгээлэг хэрнээ хүнд урсгал элемент бүхий хөгжимд дуртай. тэд их өвөрмөц бөгөөд цаанаа л нэг нууцлаг рокерүүд байдаг байна.
Хумх
Тэд үргэлж бусдаас өөр байхыг хүсдэг. Дахин давтагдашгүй байхыг эрмэлзэнэ. Тэд өнгөрсөн лүүгээ эргэж хардаггүй учраас ямагт шинэ зүйл рүү тэмүүлдэг. Тэд хаана ямар шинэ металл жанр хэдийд яаж үүссэнийг мэдэхийг илүүд үздэг. Юу юунаас илүү мэдлэгийг эрхэм болгодог. эрх чөлөөг шүтнэ. Тэд хаана ч ямар ч үед эрх чөлөөтэй байж чаддаг учраас тэдний бодол санааг өөчлөх гэдэг санасний гарз
Загас
Энэ ордны рокерүүд бүхий л энергиэ бусдын төлөө эсвэл асуудлаа шийдэхийн тулд зориулдаг. Энэ ордны рокерүүд бусад орд шигээ бие даасан байдалд дуртай хэрнээ тйим байхаас айдаг үргэлж дотроо зөрчилддөг. Зөөлөн тогтуун урсгалд дуртай рокерүүд юм байна. Бас их энэрэнгүй сэтгэлтэй.


Category: Мэдээ Мэдээлэл | Views: 1375 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 1
 
 
1

Nova

Bas ch gj taardag l yum bn hehe smile
 
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  6сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Мэдээны архив