Satanism and Rock music - 17 June 2010 - Рок хөгжмийг дүлийрсэн ч мартахгүй
Ням, 2016-12-04, 0:49 AM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 6сар » 17 » Satanism and Rock music
5:05 PM
Satanism and Rock music

Сатанизмийн үзлийг дэлгэрүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн төлөөлөгчид нь Их Британы Битлз, Роллинг Стоунз хамтлаг болон хожим The who, Black Sabbath хамтлагийн дуучин Оззи Озборн, The Doors хамтлагийн Жим Моррисон нар юм. Орчин үеийн сатанизмийг үндэслэгч нь 1975-1947 онд амьдарч асан Анги гаралтай "агуу араатан” хочит оккультист Алистер Кроули юм. Түүний үхлийн дараа үнэнч шүтэн бишрэгч нь болох Холливуудын од Кеннет Ангер Сатаны тухай хамгийн анхны кино болох .Миний Чөтгөрлөг ахан дүүс.-г бүтээж гол дүрд нь хожмийн сатанист библийг зохиогч, сатанист сүмийн тэргүүн хамба Магус Антон Шандор Ла Вей тоглосон байна. 1967 онд Роллинг Стоунз хамтлаг анхны "Their Satanic Majesties Request ” буюу .Эрхэм Чөтгөрлөг Дээдсийн Хүсэлт. Цомгоо гаргасан бөгөөд мөн Битлз хамтлаг "Sargeant Pepper’s Lonely Hearts Club Band ” хэмээх мансууруулах бодисыг сурталчилсан цомгоо гаргасан байна. Уг цомгийн хавтсан дээр тэдний шүтэн бишэрдэг А.Кроулигийн хөрөг байгааг харж болох бөгөөд түүний үхсэн өдрөөс хэдхэн хоногийн зайтай гарсан уг цомгийг "Одоогоор хорин жилийн өмнө, яг энэ өдөр...” хэмээх үгтэй дууны нэрээр нэрлэсэн нь уг цомгийг А.Кроулигийн дурсгалд зориулсныг баталдаг. "Do what thou wilt shall be the whole of the law”-"Юу хүссэнээ хийх нь чиний мөрдөх ганц хууль”- А.Кроули. Beatles-ийн гол утга учир нь А.Кроули –ийн Хэн нэгэнд хор учруулахгүй бол, юу хүссэнээ хий гэсэн дурсгалд оршдог. Ж.Ленон Led Zeppelin хамтлагийн гитарчин Жимми Пейж, А.Кроули-ийн амьдарч асан, мөн оршуулсан сатанист ёслолын сүм болох Бокестин-ийг худалдан авч байжээ. Мөн түүний алдарт сургааль нь тэдний 3 дахь цомог " Led Zeppelin 3”-т орсон байдаг. Black Sabbath хамтлагийн дуучин Оззи Озборн түүнд зориулсан " Чи хүмүүсийг шидээрээ ховсдсон. Чи сатаны дуудлагыг хүлээж байсан. Кроули, миний цагаан морийг унаач” гэдэг дуу зохиож байв. The Doors хамтлагийн дуучин Жим Моррисон Викканы пентаграм тойрог дотор цусан танагарагт хурим хийж , "13” цомгийнхоо хавцсыг А.Кроулигийн хөрөг баримлыг тэвэрсэн зургаар чимж байв. Мөн тэрээр "Италид байхдаа Венецийн сувагт би хөгжмийн сүнс Сатаныг надтай зэрэгцэн явахыг харсан” хэмээн бичиж байсан бөгөөд хамтлагийн гитарчин Рей Манаксрек "Тэр уран бүтээл ч биш, дуучин биш, харин ад шүгэлсэн бөө байсан” гэж байв. Мөн Марк Болан, Девид Броуи, Грахам Бонд, Стинг, Кинг Даймонд, Брюс Дикинсон нар сатанист үзэлтнүүд байв. Алистр Кроули өнгөрсөн онд санал асуулгаар Их Британы хамгийн алдартай 100 хүний 73т орсон байна. 1967 онд АНУ-д болсон 100 000 гаруйүзэгч цуглуулсан хамгийн анхны задгай рок концертоос хойш 2 жилийн дотор буюу 4 сая гаруй залуус задгай концертонд оролцож , мансууруулах бодисонд донтуулах зохион байгуулалттай хэргийн золиос болж байв. Эдгээр шоуны гол зорилго нь тэднийг улс төрийн үймээн, эсэргүүцлийн жагсаалаас хөндийрүүлэх , сатанист үзлийг түгээх, сурталчлах улс төрийн зорилготой байжээ. Мерилин Менсон хожим нэрийг нь зээлдсэн оккульт-сатанист Чарльз Менсон нь өөрийн бүлэг дотроос хамгийн харгис бөгөөд ховсдох чадвартайд тооцогддог байсан бөгөөд үнэндээ тэрээр Холливуудын жүжигчдийн дунд алдартай, мансууруулагч, сатанист үзэл суртлынх нь эх үүсвэр байв. Devil хэмээх үг нь латинаар Diabolus, Diaboli , грекээр Diabolos буюу буруутгагч гэсэн утгатай үг. Мөн ертөнцийн эзний байрь суурийг булаах гэсэн сахиусан тэнгэр, эртний сахиусан тэнгэрүүдийн удирдагч, ертөнцийн эзний шүүхийн өмгөөлөгч тэнгэр Beelzebub буюу хорхой шавжны эзэн /Маттю 12:24-27/ Mephistopheles / Мефистофель/ болон Lucifer буюу Тэнгэрээс унасан гэрлийн тэнгэр хэмээн нэрлэгдсэн байдаг.Жүүдийн /Еврей / шашинд зарим тохиолдолд Samael, хожмийн Загалмайтны шашинд Сатан буюу Агаарыг эзэгнэгч болон Чөтгөрүүдийн эзэн, Шинэ гэрээнд ертөнцийн эзний болон хүн төрөлхтний мөнхийн дайсан хэмээн нэрлэгдэх болсон. Мөн эдний цэцэрлэгт Адам,Ева хоёрт хориотой жим ятган идүүлсэн наж могой болон цариалаг төрхөөрөө шуналт нүгэлтнүүдийг уруу татан нүгэлд автуулагч хүн хэмээн бичсэн нь бий. Лалын шашинд Shaytan буюу чөтгөр хэмээн нэрлэгдэх ба Адамын өмнө мэхийн ёслохыг татгалзсанаар эзний зарлигийг зөрчин хөөгдсөн гэж гардаг. Мөн Iblis болон Jinn хэмээх нэрээр гардаг сахиусан тэнгэр, сайн муу сүнсийг эзэмдэгч гэдэг. Ираны зөнч Зороастра Сатаныг Ертөнцийн эзэнтнй эн тэнцүү чадалтай Харанхуйн эзэн хэмээсэн байдаг. Паганы шашин бол хар шидийн хүчийг ихэнхдээ сатанизмтай холбон үздэг бөгөөд дундад зууны үед тэрслүү үзэлтнүүдийг залхаан цээрлүүлэх машин, гэсгээлийн аргыг бий болгон ашиглаж байв. Хэдийгээр Паганизм болон Викканизм нь пентаграм, эвэрт бурхан зэрэг билэгдлийг шүтдэг боловч энэ нь сатанизмын ухагдахуунтай холбоогүй бөгөөд сүнслэг оршихуй, далд чанадын хүчинд итгэх эртнээс улбаатай бөөгийн шашинтай төстэй шүтлэг юм. Тэдний эртнээс шүтэж ирсэн Грекийн мал аж ахуйн тэнгэр Пан болон үржлийн тэнгэр Сернунос зэрэг эвэрт, ямаан дүрт бурхад нь дунд зууны үеэс сатаныг одоогийн байгаа төрхөөр ямаан толгойт болгож дүрслэхэд хүргэсэн байж болох юм. Викканчуудын хувьд пентаграм нь итгэл сэтгэлий билэгдэл юм. Нийт амеркчуудын 59 хувь нь Сатаныг бодит бус хийсвэр дүр, хорон санааны төлөөлөл гэж үздэг бол 34 хувь нь түүнийг бодитоор оршдог гэдэгт итгэдэг. Бурханнүй үзэлтнүүд Сатаныг ертөнцийн эзний адил хийсвэр дүр гэж үздэг бөгөөд сатанизм бол байгалын хүчин, байгалийн жам ёсны хууль гэж үздэг. Сатаны сүмийн гишүүд нь жинхэнэ сатан бодитоор оршдог гэдэгт итгэдэггүй бөгөөд аливаа нэгэн хийсвэр дүрийг шүтдэггүй. Өөрөөр хэлбэл тэд харьцангуй материалист, үзэлтэй хувьслын онол болон хүн өөрийнхөө хувь заяаг бий болгодог гэдэгт итгэдэг. Гэвч хэн дуртай нь уг сүмд элсэж болдог учраас ихэнхи нь Мерилин Менсон зэрэг сатанист шок рок оддын имиджийг дууриадаг, гаж зүйл хийж бусдыг гайхуулах сонирхолтой байдаг боловч мөн нарийн мэргэжлийн хүмүүсээс авхуулаад энгийн хөдөлмөрчид, баян, ядуу хамааралгүй гишүүнээр элсэх нь бий. Ихэнхи сатанист урсгалын дуучид нь уг сүмийн гишүүд байдаг. Ихэнхи сатанистууд нь амь хороохыг хүсдэггүй юм. Ихэнхи нь өөрсдийгөө хувь заяаныхаа "эзэн” гэж үздэг боловч энэ яг үнэндээ сатанист үзэл биш юм. "Бурханлаг” үзэлд итгэдэг нь сатан байдаг гэж маргадаг бол уламжлалт сатанист үзэлтнүүд нь өөрсдийгөө жинхэнэ сатанистууд мөн гэж мэтгэдэг. Сатанизм нь гүн ухаан мөн боловч домгийн дүр сатантай холбогдсоноор шашин мэт ойлгогдох болжээ. Сатан нь тэдний хувьд өөрийн болоод хорвоод оршихуйн таашаалыг авах үзлийг төлөөлдөг учраас тэд Сатаны нэрийг ашигладаг. Харин Есүс Христ нь тэдэнд байгалиас заяасан мэдрэмж болох таашаал, тачаал, бардам занг дарахыг шаарддаг учраас тэд эсэргүүцдэг. Өөрөөр хэлбэл Сатанизм нь А.Кроулигийн хэлснээр ” Хэн нэгэнд хор учруулахгүй тохиолдолд ” эрх дураараа аашлахыг зөвшөөрдөг. Анти-христ+хувь хүн+анархизм+эрх чөлөө=сатанизм Өөрийн бодлоо дагах нь Ертөнцийн эзний хүсэл биш учраас энэ нь сатанизм. Гол нь бусдад саад үл болох. Бусдад гай үл болох. Бусдын эрх ашгийг хүндлэх. Тэгээд "Там”-д уулзацгаая...
Category: Түүх | Views: 551 | Added by: Batuka | Rating: 2.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  6сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Мэдээны архив