Баасан, 2024-03-29, 0:57 AM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 7сар » 6 » Dimmu Borgir
10:10 AM
Dimmu Borgir
]'

Норвегийн хамтлаг Dimmu Borgir нь 1993 онд Норвегийн Осло гэдэг хотод байгуулагдсан юм. Хамтлагийн нэрний утга нь Харанхуй хот гэсэн утга бүхий(Dimmu-Dark, Borgir-Cities) үг юм. Хамтлагийн анхны демо цомог нь 1994 онд гарч байсан ба Rehearsel January, дараагийн демо цомог нь Rehearsel гэдэг нэртэй байв. Мөн тэр жилдээ хамтлаг анхны бие даасан цомгоо гаргасан. Тэр нь For All Tid гэдэг нэртэй цомог байсан юм. Хамтлагийн анхны бүрэлдэхүүнд Silenoz , Shagrath, Stian Aarstad, Tjodalv, Brynjard Tristan байсан ба Silenoz дуучин харин Shagrath бөмбөрчин байсан юм. Хамтлагийн гишүүдийн хувьд одоо Silenoz, Shagrath, Galder 3 үлдсэн бөгөөд одоо хамтдаа уран бүтээлээ хийж байна. Хамтлагийн хувьд эхний 3 цомог нь Melodic Black Metal хөгжмийн урсгалаар дуулсан юм. Харин 1999 оноос Symphonic Black Metal урсгалаар дуулж эхэлжээ. Зарим нэг сонсогчид нь Nicholas Barker хамтлагт орсон жилээс хойш хамтлагийн өнгө аяс Cradle Of Filth хамтлагтай ижилхэн болсон гэж үздэг. Харин миний хувьд хамтлаг нь шал өөр урсгалын хөгжмөөр дуулж байгаа санагддаг юм. Магадгүй Symphonic , Gothic 2 төстэй санагддаг ч байж болох юм.  Хамтлагийн дууны утга санааны илэрхийлэл нь Сатан, Антихрист, Үзэн ядалт , эсэргүүцэлийг шингээсэн байдаг. Харанхуйн үзэл санааны энэ хамтлаг нь Норвеги улсын Black Metal хөгжмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсан. 

Хамтлагийн хөгжмийн жанр нь Melodic Black Metal урсгал байсан ба одоо Symphonic Extreme Black Metal чиглэлээр уран бүтээлээ хийдэг юм. Хамтлагийн бүрэлдэхүүний хувьд анхны гэвэл Silenoz , Shagrath 2 байгаа юм. Хамтлагийн гишүүдийг дурдвал одоогоор гитарчин Galder( Old Man's Child хамтлагийн гишүүн ) 2000 оноос хойш байгаа юм.(Хаалтан дотор хөгжим тоглосон хамтлагуудын нэрийг нь бичлээ)

- Tjodalv ( Old Man's Child, Susperia ) 1993-1995 он хүртэл гитарчин байсан юм. 1995-1998 он хүртэл бөмбөрчин байсан

- Brynjard Tristan ( Old Man's Child ) 1993-1996 он хүртэл басс гитарчин байсан юм. 

- Stian Aarstad ( Enthral ) 1993 даралтат хөгжимчин байсан.

- Shagrath ( Chrome Division, Ragnarok, Ov Hell, Fimbulwinter ) 1993-1995 онд бөмбөрчин, 1995 оноос хойш дуучин, 1996-1997 онд даралтат хөгжимчин байсан. Одоо даралтат хөгжимчин хийж байгаа.

- Silenoz 1993-1995 онд дуучин 1993 оноос хойш гитарчин хийж байгаа.

- Nagash ( The Kovenant, Troll, Carpe Tenebrum, Chrome Division, Crowhead ) 1996-1998 онд басс гитарчин.

- Kimberly Goss ( Therion, Ancient, Sinergy, Children of Bodom ) 1997-1998 он даралтат хөгжимчин байсан,нэг их удаагүй.

- Astennu ( Carpe Tenebrum, The Kovenant, Lord Kaos, Infernal Method, Stronger than Hate ) 1997-2000 онд  гитарчин байсан.

- Nicholas Barker ( Cradle Of Filth, Anaal Nathrakh, Beneduction, Brujeria, Leaves'Eyes, Lock Up, Old Man's Child, Nightrage, Testament ) 1999-2004 онд бөмбөрчин хийж байсан юм.

- ICS Vortex ( Arcturus, Code, Lamented Souls, Borknagar) 1999-2009 онд хамтлагийн клин вокал дуучин, басс гитарчин.

- Mustis 1999-2009 онд даралтат хөгжимчин хийж байсан.

- Tony Laureano ( All that Remains, Nile, Brujeria, Naphobia, God Dethroned, Malevolent Creation, Internecine, Angelcorpse, Aurora Borealis, Acheron ) 2004-2005, 2007-2008 онд бөмбөрчин байсан.

- Hellhammer ( Mayhem, Age Of Slience, Antestor, Arcturus, Winds, Carnivora, Mortem, Thorns, Tritonus, Ulver, Umoral, Jшrn Lande, The Kovenant, Emperor, Fleurety, Immortal, Circle of Chaos, Mezzerschmitt) 2005-2007 онд бөмбөрчин байсан.

- Daray ( Vader, Vesania, Black River, Masachist, Neolithic, Sunwheel, Pyorrhoea) 2007-2009 онд бөмбөрчин байсан юм.

 Хамтлаг нь ерөнхийдөө 8 цомогтой. Үүнээс гадна 1 түүвэр цомог, 6 EP цомог, 4 сингл цомогтой. 

Хамтлагийн клипүүд нь гэвэл Alt lys er Svunnet Hen, The Mourning Palace, Spellbound(By The Devil), Arcane Lifeforce Mysteria , Puritania, Progenies of the Great Apocalypse, Vredesbyrd, Sorgens Kammer-Dell II, The Serpentine Offering, The Sacrilegious Scorn, The Chosen Legacy гэдэг 11 видео клиптэй.

- For All Tid 1994 онд анхны цомгоо гаргасан юм.

- Stormblest цомгоо 1996 онд гаргасан.

- Enthrone Darkness Triumphant гэдэг 3дахь бие даасан цомгоо гаргасан.

- Spiritual Black Dimensions 4 дэх бие даасан цомгоо гаргасан ба энэ цомог нь анхны Symhonic Extreme Black Metal цомог нь байсан ба үүнээс хойш хамтлагийн жанр энэ төрөл рүү орсон юм.

- Puritanical Euphoric Misanthropy гэдэг цомог нь 2001 онд гарсан.

- Death Cult Armageddon цомог нь 2003 онд гарсан.

- Stormblest MMV цомгоо гаргасан. Энэ цомог нь 1996 онд гаргасан цомгийн бүх дууг нь шинэчилж, Avmaktslave гэдэг дууг нэмсэн.

- In Sorte Diaboli одоогийн байдлаар хамгийн сүүлийн цомог болох энэ цомог нь 2007 онд гарсан.


Category: Хамтлаг дуучид | Views: 705 | Added by: Batuka | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  7сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Мэдээны архив