3:58 PM KERRANG! AWARDS рок хөгжмийн шилдэгүүдээ тодрууллаа | |
Өнгөрсөн даваа гаригт Лондон хотын зүүн хэсэгт heavy metal буюу хүнд метал хөгжмийн уран бүтээлчидийн шилдгийг тодруулах Kerrang! Awards 2009 болж өнгөрлөө. Тус наадмын хувьд 3 дах жилдээ Anthrax хамтлагын гитарчин Scott Ian хөтлөсөн бөгөөд энэ жилийн хувьд Slipknot хамтлагийн гишүүн Corey Taylor хамтран хөтлөн явуулсан юм. Харин ялагчдын хувьд тэднийг үзэгчдийн санал асуулганд тулгуурлан шалгаруулжээ. Associated Press агентлагийн сурвалчлагчийн хэлж байгаагаар даваа гаригийн ёслолын ажиллагаанд оролцсон рокерууд ганцхан зорилготой нааадамд ирсэн нь цагийг зугаатай өнгөрөөхөөр ирсэн гэж хэлжээ. Mastodon хамтлаг:: "Бид энэ наадамд өмнө нь хэдэн жилийн өмнө ирж байсан. Хүмүүс ух гэж л ирдэг шүү дээ. Хүмүүсийг тасартал нь уулгах бас нэг шалтаг л гэж бодож байна даа.” Bert The Used ххамтлагийн гишүүн:: "Өнөөдрийн хувьд тасарч унатлаа ууцгаах байх. Бөөн скандалууд гарч ирэж бас бус секс мансууруулах бодис энтэр гэсэн юм гарч ирэх л байх. Тэсч ядаж байна шүү. ” Adam Taking Back Sunday хамтлагийн гишүүн: Бид нар муж дамжиж энд ирсэн учир нь тасартлаа уух гэж л ирсэн. Ийм л учраас өнөөдөр энд зогсож байна даа Limp Bizkit хамтлаг:: Бидэнд их сайхан санагдаж байна. Биднийг урьсан шүү дээ. Ингээд сүр дуулиантайхан зохиогдож өнгөрсөн Kerrang! Awards 2009 наадмын ялагчдыг танилцуулъя. . Английн шилдэг шинэ залуу хамтлаг: In Case Of Fire Олон улсын шилдэг шинэ залуу хамтлаг: The Gaslight Anthem Шилдэг сингл дуу: The Prodigy хамтлаг, Omen Шилдэг видео: Mastodon хамтлаг, Oblivion Шилдэг дуу зохиогч: - Linkin Park хамтлаг Тусгаар тогтнолын амьд шүтээн: - The Wildhearts хамтлаг Kerrang! Авардсын шүтээн - Alice In Chains хамтлаг Шилдэг цомог: - Metallica хамтлаг, Death Magnetic Шилдэг амьд хөгжмийн хамтлаг – Slipknot хамтлаг Kerrang! Наадмын урам зориг номинаци - Machine Head хамтлаг Алдарын танхимын эзэд: Limp Bizkit хамтлаг Английн шилдэг хамтлаг: Bullet For My Valentine хамтлаг Олон улсын шилдэг хамтлаг – Slipknot хамтлаг тус тус шилдгээр шалгарчээ. | |
|
Total comments: 0 | |