Баасан, 2024-03-29, 11:53 AM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 6сар » 19 » Metallica - Бурхадын Хаанчлал ...
7:22 PM
Metallica - Бурхадын Хаанчлал ...
Нийт дэлхийн хэмжээнд 100 сая орчим хувь цомогоо борлуулсан энэхүү хамтлаг нь рок хөгжимийн түүхэнд бичигдэхүйц тод ул мөрөө үлдээж чадсан билээ.Ерөнхийдөө Black Sabbath, Motorhead, Deep Purple, Diamond Head, Iron Maiden хэмээх хамтлагуудаас санаа авч гарсан байдаг.Metallica-ийн түүх бол Lars Ulrich-р эхэлдэг билээ.Лос Анжелесийн сонинд хамтлаг байгуулан цуг тоглох хүмүүсээ хайж байна гэсэн Ulrich-н зараар James Alan Hetfield залгаж байжээ.Тухайн үедээ James Alan Hetfield дунд сургуулиа төгссөн 18 настай хүү байлаа.Доргио хоолой болоод цоглог гитарын нь аялгуу Ulrich-н сэтгэлд нийцсэн тул түүнийг хамтлагын гоцлол дуучин гитарчинаар авчээ.Тэгээд басс гитарчинаар Ron Me Govne-г элсүүлэн тоглож эхэлсэн байна.Анхны тоглолтоо Anaheim (California )-д Radio City-д 1982 оны 3-сарын 14-д тоглож байжээ.Үнэндээ тэр концерт тийм ч амжилтай болсонгүй.

Үүний дараагаар алкоман согтуу мастер Dave Mustaine-г хамтлагаас чөлөөлж түүний оронд одооны Kirk Lee Hammet-г авчээ.Энэ явдал ч нүдээ олсон хэрэг байлаа үнэндээ.Тэрнээс хойш бас л удалгүй Ron Me Govne-ий ээлж ирэн хамтлагаас чөлөөлөгдөн оронд нь Cliff Burton авчээ.Тэгээд анхны цомогын ажилдаа орон 1983 онд "Metal Up Your Ass" гэдэг нэртэй худалдаанд гаргах гэсэн боловч продьюсерийн шахалтаар Kill'em All нэртэйгээр гарчээ.Энэ цомог ч метал ертөнцөд сонсогчидоо олж чадсан юм.Энэ цомог хамтлагынханыг сонин сэтгүүлийн нүүрэн дээр цовдолж чадсан юм.Сонсогчидоо олж чадсан тэд 2 цомогоо гаргахаар болж Ride the Lightning цомог мэндлэн тэднийг Америк төдийгүй  Европ-д ч нэрд гаргасан билээ.Энэ цомогоос илүү тэдний Master of Puppets цомог нь тэднийг жинхэнэ thrash metal-н легенд болгосон.Энэ цомог thrash metal-н түүхэндэх хамгийн сайн цомог хэмээн хүлээн зөвшөөрөгддөг билээ.

Тэднийг метал сэтгүүлүүд ёстой л цовдлох шиг болж байлаа.3-н цомогын дараагаар хамтлагын басс гитарчин Cliff Burton 1986 онд осолоор нас барсан нь хамтлагт том гарз байсан билээ.Хамтлагынхан энэ байдалд автаад суусангүй басс гитарчинаар Jason Newsted-г аван үргэлжлүүлэн тоглож эхэлсэн билээ.Jason Newsted хамтлагт оруулаад л 4 дөх цомогын ажилдаа орон And Justice for All цомогын сураг гаран ажилдаа орцгоосон байлаа.Энэ цомог ч урдны 3 цомогын адил үнэхээр сайн шилдэг цомог болж чадсан билээ.1991 онд хамтлагын нэрээр нэрлэгдсэн Metallica цомог нь илүү  их амжилт асар их нэр хүндийг тэдэнд авчирсан сайн цомог болсон төдийгүй тэдний шагналуудын ч эхлэлийг тавьж өгсөн билээ.Дараагаар нь гарсан Load ба Reload цомогууд нь тэднийг thrash metal-д шинэ generation болсон ба шагналын хурыг дуудсан сайн цомогууд болсон.Тэд дахин Garage Inc.,Symphony&Metallica(S&M) цомогууд нь бас л амжилттай болсон цомогууд юм.2000 онд  Jason Newsted хамтлагаас гарч оронд нь Оззи-н басс гитарчин Rob Trujillo авч тоглуулсан нь одоогийн басс гитарчин нь билээ.Гэвч түүнийг ирэхээс өмнө хамтлагын продьюсерээр ажилаж байсан Bob Rock хэсэг тоглож байсан билээ.Ингээд 2003 онд St'Anger цомогын бичлэг болон тоглолтуудад Rob Trujillo басс гитар тоглож байсаныг мэдэх бизээ.Тэд хамгийн сүүлд Death Magnetic цомогоо 2008 онд гаргасан билээ.

 


Авсан шагналууд:Grammy

  • 1989 - 32. Grammy шагналууд

the best Metal Performans: One
the best Metal Performans: Stone Cold Crazy

  • 1991 - 34. Grammy шагналууд

the best Metal Performans (Vokal Albüm): The Black Album (Metallica)

  • 1999 - 41. Grammy Ödülleri

the best  Metal Performans: Better Than You

  • 2000 - 42. Grammy Ödülleri

the best  Hard Rock Performans: Whiskey In The Jar

  • 2001 - 43. Grammy Ödülleri

the best  En iyi Metal Albüm: St. Anger

MTV Music Video авардс

  • 1992 - the best  Metal Music Video: Enter Sandman
  • 1996 - the best Metal Music Video: Until It Sleeps

VH1 My Music awards 

  • 2000 - the best Sahne Sun

American Music Awards

  • 1996 - Favori Metal - Hard Rock song: Until It Sleeps (1996)
  • 1997 - Favori : Heavy Metal - Hard Rock: Metallica - ReLoad

Billboard music award

  • 1997 - Billboard Rock 'n Roll Years Artist: Metallica

Цомогууд:

  • 1983 Kill'Em All'
  • 1984 Ride the Lightning
  • 1986 Master of Puppets
  • 1987 The $5.98 E.P.: Garage Days Re-Revisited
  • 1989 ...And Justice for All
  • 1991 Metallica
  • 1996 Load
  • 1997 ReLoad
  • 1998 Garage Inc.
  • 1999 S&M
  • 2003 St. Anger
  • 2008 Death Magnetic



Category: Хамтлаг дуучид | Views: 646 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  6сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Мэдээны архив