Main »
2010 » 6сар » 8 » Нисванис хамтлагын түүх
3:48 PM Нисванис хамтлагын түүх |
Гранж, Пост
гарж, Алтерьнатив метал чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Нисванис хамтлаг нь анх "Өчигдөр өнөөдөр 2" нэрээр 1992-1995 оны
хооронд поп-рок чиглэлээр
тоглож байжээ. Хамтлагийг Хөгжмийн багшийн коллежид хамтл суралцаж байсан найзууд санаа нийлэн байгуулсан
ба бүрэлдэхүүнд Цацрал хамтлагийн ахлагч, Энх-Амгалан даралтат хөгжим, Дарханбат даралтат хөгжимчнөөр байв. 1995 оны 10-р сард модернист
яруу найрагч Б.Галсансүх
тай танилцсан бөгөөд тэрээр хамтлагт санаа тавьж стиль, нэр, зарим гишүүдэд өөрчлөлт хийснээр анхны нисванис хамтлаг бүрэлджээ.
Анхны бүрэлдэхүүн:
Хамтлагийн ахлагч: Энх-Амгалан
Басс гитар: Дарханбат
Соло гитар: Цацрал
Гитар: Тамир
Бөмбөрчин: Алтан-Эрдэнэ
Хийгдсэн төлбөрт гэрээнд тусгагдсанаар хамтлагийн дуунуудыг анх
Соёл-Эрдэнэ хамтлагийн
аргил гитарч Дамдинсүрэн Зандан ахын студи дээр анх 1996 оны 5 сард бичсэн. Үүнд: Хүчилтөрөгч, Би тамхиа татаад дуусч байна,
Эсрэг утгаар нь, үл таних охин, дуучин Ариунаагийн
Утасны дугаар, Хар дарсан
зүүд зэрэг
дуунуудыг бичин тухай үедээ ФМ АЭЖАА-г 107-р ярилцлаганд орж цацсан. Энэ сардаа нисванис хамтлагийнхан
"Шинэ уралгийн төлөө тоглолтод оролцож анх удаа тайзан дээр гарч байжээ."
1996 оны 10 сарын 1-нд бөмбөрчин Отгонбаатар орсноор "Варьете" чуулгын
байранд бэлтгэлд орсон.
1996 оны 11 сарын 22, 23-нд СТӨ-н анхны бие даасан "Сонсохыг хориглоно" тоглолтоо хийв. ЭНэ
ондоо Пентатоник-с "Шилдэг дебют хамтлаг" шагнал авсан.
1997 оны 7-р сард хамтлагт Баттулга ( одоогийн X-VIT Хамтлагийн Тулгаа) бөмбөрчнөөр орсон.
1997 оны 11 сарын 25,26-нд "Сонсохыг хориглоно-2" тоглолтоо хийв.
1999 оны 1 сарын 10-нд бөмбөрчин Содгариг орж ирсэн.
1999 оны 12 сарын 5-нд "Харанхуй цээжний цонх" тоглолтоо Top Ten
клубт хийсэн.
2000 оны 4 сарын 9-нд Nisvanis Go Unplugged тоглолтоо Top Ten клубт хийжээ.
1999-2001 онд соло гитарчин Шинэ-Од байсан. Дараа нь хэсэг завсарласан Цацрал
хамтлагтаа буцан ирснээр одоогийн бүрэлдэхүүн бий болжээ.
|
Category: Хамтлаг дуучид |
Views: 695 |
Added by: Batuka
| Rating: 0.0/0 |