9:21 AM Rammstein тухай | |
Rammstein хамтлаг нь 1995 онд байгуулагдсан бөгөөд анхныхаа дебют цомгоо тус ондоо "Харуусал” нэртэйгээр гаргаж байжээ. Анхныхаа цомгоо ингэж нэрлэсэний учир нь 1988 оны 10 сарын 28-нд тэдний шоу тоглолт болж байсан цэнгэлдэх хvрээлэн дээгvvр нисэж явсан Италийн тийрэлтэт онгоцнууд мөргөлдөж 40 vзэгч нас барж, 100-гаад хvн бэртэж гэмтжээ. Энэхvv эмгэнэлт явдалтай холбогдуулан уг цомгоо гаргаж байв. Хамтлагийн нэр болох Rammstein гэсэн vг нь Герман vг биш гэнэ. Rammstein-ыг vгчилбэл Ram-stone гэсэн vгнээс гаралтай бөгөөд "Дийлдэшгvй” гэсэн утгатай юм байна. Тэд энэхvv нэрээ хамтлагуудыг өдөөн хатгах зорилгоор өгсөн бөгөөд энэ ч тэдний хэв маягт ихээхэн тохирчээ. Хамтлагийн лидер, ахлагч Richard нь орон орноор аялан явдаг байсан бөгөөд тэрээр 1989 онд энэ бvхнээ орхиж баруун Германд ирж "Orgast death Gimmicks” хамтлагаа байгуулж, "First Arseh” хамтлагийн бөмбөрчин Till lindemann-д хамтран ажиллах санал тавьжээ. Энэ vед Richard "The Inchtabokatables" хамтлагийн Oliver Riedel мөн Ore Firma-ийн Christoph Doom Schneider нартай хамт амьдардаг байжээ. Тэр vед Richard дууныхаа vг аяыг өөрөө бичиж чамгvй амжилтанд хvрсэн байлаа. Vvнийг нь Till lindemann сонсоод Richard-ийн саналыг хvлээн авчээ. Эдгээр чадварлаг дөрвөн залуус Альтернатив хөгжмийн урсгалыг жинхэнэ утгаар нь хөгжvvлж чадсан учраас дэлхий дахинаа тэднийг талархан хvлээн авсан юм. Тун удалгvй Paul Londers, Christion Loren хоёрыг хамтлагтаа элсvvлж гар нийлсэн зургаан залуус маань хvнд Рокын ертөнцийг байлдан дагуулахаар зорьж, vнэхээр ч зорилгодоо хvрч чадсан юм. Хамтлагийн ахлагч: Richard 2 Kruspe-Bernstein Хөгжмийн зэмсэг: Гитар Төрсөн он ,сар, өдөр: 1967.6.24 Орд: Мэлхий Нас: 38 Ємнөх хамтлаг: Orgosm death Gimmicks Ємнөх ажил: Худалдагч ' | |
|
Total comments: 0 | |