Баасан, 2024-03-29, 12:35 PM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 6сар » 17 » System of a Down (Biography)
4:49 PM
System of a Down (Biography)

System of a Down хэмээх хамтлаг нь 1995 онд Өмнөд Калифорниад байгуулагдсан ба Daron Malakian(гитар), Shavo Odadjian(басс), Serj Tankian(дуучин), John Dolmayan(бөмбөр) гэсэн 4 н гишүүний бүрэлдхүүнтэй юм. Уг хамтлаг нь Heavy Metal, Alternative Metal, Hard Rock зэрэг урсгалуудаар тоглодог бөгөөд underground metal хамтлаг ажээ. Хамтлаг одоог хүртэл нийт 5 н студын цомог гаргаад байгаа юм. Тэд анхныхаа демо дуунуудаар л фенүүдээ татаж чадсан ба Korn, Deftones, Tool, Limp Bizkit нарын адил nu-metal, alternative Metal ыг тодорхойлогчдын нэг болж чадсан билээ. Хамтлагийн анхны цомог 1998 онд System of a Down буюу хамтлагийнхаа нэрээр нэрлэгдэн гарсан байна. Уг цомгоороо тэд Америкад төдийгүй дэлхийд танигдаж чадсан ажээ. Харин дараагийн цомгоо 2001 онд Toxicity нэртэйгээр худалдаанд гаргасан нь маш их амжилтыг тэдэнд авчиржээ. Мөн уг цомог хөгжим шүүмжлэгчидийн зүгээс нилээд өндөр үнэлгээг авсан гэдэг. Мөн тэд дараагийн жил нь буюу 2002 онд Steal This Album! нэртэй цомгийг худалдаанд гаргажээ. Энэ цомгоороо тэд nu-metal, alternative Metal дугаралтыг харуулж, өмнөх цомгуудаасаа арай өвөрмөц, онцлог болгож чаджээ. Ингээд хамтлаг 3 жил чимээгүй байсны эцэст 2005 онд Mezmerize, Hypnotize хэмээх 2 цомгоо гаргажээ. Mezmerize цомгийг 2005 оны 5 сарын 17 нд, Hypnotize цомгийг 2005 оны 11 сарын 22 нд тус тус худалдаанд гаргасан байна. Энэ цомгуудаасаа хойш System of a Down хамтлаг маань одоог хүртэл нам гүм байна. Магадгүй тэд шинэ уран бүтээлүүдээ удахгүй фенүүддээ хүргэхээр ажиллаж байж болох юм.

Category: Хамтлаг дуучид | Views: 1176 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  6сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Мэдээны архив