Баасан, 2024-03-29, 3:40 PM
Welcome, Guest | RSS
Сайтын ангилал
Мэдээ Мэдээлэл [18]
Дуу Цомог [23]
Хамтлаг дуучид [28]
Танилцуулга
Хичээл [10]
Түүх [11]
(Метал, Стиль, Урсгал....)
Видео Клип [2]
Статистик

Нийт Сүлжээнд: 1
Зочин: 1
Гишүүн: 0
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 6сар » 9 » The Gazette тухай
7:04 AM
The Gazette тухай
http://img.banjig.net/d/bb/user_uploads/290122/t-gazette2_142f85a6_49db1842.jpg
Үүний өмнө та бүхэнд энэхүү хамтлагийн шилдэг дуунуудыг хүргэж байсан билээ. Харин одоо The Gazette хамтлагийн тухай орууллаа.
2002 оны 3 сард Руки, Уруха, Рейта, Аои, Юүнэ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр The Gazette хэмээх хамтлагаа байгуулж байжээ. Тэгээд тэд удалгүй анхныхаа дуу болох "Wakaremichi"-г гаргасан бөгөөд тус оны 4 сард клип нь гарчээ. Дараа нь 9 сард 2 ч дуу гаргажээ.
2003 оны эхээр Юүнэ хамтлагаасаа гарч оронд нь Кая гэдэг шинэ гишүүнээр солигджээ. Үүний дараа удалгүй PS компанитай гэрээ байгуулснаар анхны EP \бага хэмжээний цомог гэж болно\ болох Cockayne Soup-ээ гаргажээ.
Үүний дараа 2 ч EP гарсан юм байна.
Тэд анхныхаа тойрон аялалаа 2 дуун дээр хамтарч дуулсан Ханамүке хамтлагтай хамт хийжээ.
Дараагийн тоглолтоо Видол хамтлагтай хийжээ. Үүнээс гадна тэд Fool's Mate magazine's Beauti-fool's Fest гэх мэт тоглолтуудад оролцсоор байлаа.
2004 оны 1 сарын 16нд Shibuya-AX-д хийсэн тоглолтоо ~Judgement Day~ хэмээх DVD болгон худалдаанд гаргажээ. Мөн тус оны 3 сарын 30нд Madara мини албум гаргасан нь Oricon Indie Chart-д хоёрт бичигджээ. Дараа нь 5 сард Madara-г оролцуулан студид болсон явдлынхаа тухай DVD гаржээ.
8 сард ахин Heisei Banka гэдэг DVD-гээ гаргасан. 9, 10 сард PS компанитай хамтран ажилладаг Kra болон BIS хэмээх хамтлагуудтай хамтарч тоглолт хийжээ.
Тэдний гаргасан дебют нь 10 сард гараад тэр дороо Oricon Daily Chart-д тавт жагсажээ.
2004-2005 онд тэд маш олон аялан тоглолт хийсэн бөгөөд 8 сард Gama цомогоо гаргажээ.

2006 онд 2 дахь бүрэн хэмжээний цомог болох Nil-ээ гаргажээ. Энэ оныхоо 6 сард Бонн-ийн Beethovenhalle-л тоглолтоо хийсэн нь анхных нь азиас гадна хийсэн тоглолт юм.
2007 онд гаргасан дуунууд нь Oricon chart-д 2-т жагсажээ. 10 сард GAZETTE европоор аялан тоглолт хийжээ.

2008 оны 2 сарын 13-нд гарсан "Guren" хэмээх дуу нь Oricon Charts-д тэр дороо нэгдүгээр байр эзэлсэн бөгөөд удалгүй гарсан DVD нь Oricon daily charts-д мөн 1-р байр эзэлжээ.
2008 оны 11 сарын 15-нд Shinjuku буудалд 250 хүний тоглолт болох байсан боловч тодорхой бус тоогоор 7000 гаруй хүн үзэхээр иржээ. 2 дууны дараа гудамжинд хэт их олон хүн цугласанаас болж замын хөдөлгөөнд хүндрэл гарсан учир цагдаа нар хүчээр тараажээ.
Хамтлагийн гишүүд:


* Ruki –дуучин

* Uruha –гитарчин

* Aoi –гитарчин

* Reita –басс гитарчин

* Kai – бөмбөрчин


Гаргасан цомогууд :

2003 Cockayne Soup EP

2003 Akuyuukai EP

2003 Spermargarita EP

2003 Hankou Seimeibun EP

2004 Madara EP

2004 Disorder Studio album 19

2005 Gama EP

2006 Nil Studio album 4

2006 Dainihon Itangeishateki... Compilation album

2007 Stacked Rubbish Studio album 2

2009 DIM Studio album (Release July 15th)



Дуунууд :

* "Wakaremichi" (別れ道) (April 30, 2002)

* "Kichiku Kyoushi (32sai Dokushin) no Nousatsu Kouza" (鬼畜教師(32才独身)の悩殺講座)
(August 30, 2002)

* "Gozen 0-ji no Trauma Radio" (午前0時のとらうまラヂヲ) (November 1, 2003)

* "Zakurogata no Yuuutsu" (July 28, 2004)

* "Zetsu" (July 28, 2004)

* "Miseinen" (July 28, 2004)

* "Reila" (March 9, 2005)

* "Dainippon Itangeishateki..." (November 23, 2005)

* "Cassis" (December 7, 2005)

* "Regret" (October 25, 2006)

* "Filth in the Beauty" (November 1, 2006)

* "Hyena" (February 7, 2007)

* "Guren" (紅蓮) (February 13, 2008)

* "Leech" (November 12, 2008)

* "Distress and Coma" (March 25, 2009)


Category: Хамтлаг дуучид | Views: 1150 | Added by: Batuka | Rating: 0.0/0
Total comments: 1
 
 
1

Nova╙J♥Rock╗GazettE♥

Unen tasarhai hamtlag sho,,, AmjilT :D
 
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Хайлт хийх
Хуанли
«  6сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Мэдээны архив